Др.Ким Юу Шин: Хорт хавдрын тархалт сэтгэл зүйн байдлаас шалтгаалдаг

Twitter Print
2018 оны 07-р сар 29-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Америкийн "МД-Андерсон" дэлхийн хорт хавдарын төвд олон жил үр бүтээлтэй ажилласан Доктор Ким Юу Шин эмчийн хорт хавдарын талаар өгсөн ярилцлагыг Жамбалдоржийн Нармандахын орчуулснаар та бүхэнд хүргэж байна. 

Ким доктор нь 1991, 1994 онуудад Америкийн шилдэг эмчээр шалгарч байсан бөгөөд дэлхийн хэмжээний эмч гэж үнэлэгддэг. Тэрбээр Инчоны Гил эмнэлэгт зочилж, жирийн иргэдтэй 30 жил судалсан хорт хавдарын тухай ярилцжээ. Жил бүр 600 гаруй солонгос иргэн "MД-Андерсон" хорт хавдарын төвийг зорьж очдог ажээ. Энэ тоонд дээд зиндааныхан ч олноор багтдаг аж.

Энэхүү ярилцлагадаа тэрбээр "Тамхинаас дутуугүй хүний биеийг хордуулдаг зүйл нь амьтаны гаралтай өөх тос" гэжээ. Пицца, хиамтай талх зэрэг тосонд хайрсан хоол хүнс, өөх ихтэй мах буюу самгёбсал зэргээс аль болох хол байсан нь дээр аж.

-Яагаад өөхтэй махнаас хол байх ёстой вэ?

-Залуу хүмүүс идэхэд зүгээр. 20-30 насныхан өөх тостой мах их идсэн ч, задаргааны фермент нь үүргээ сайн гүйцэтгэдэг учир асуудал үүсдэггүй. Гэвч хүн 40 нас өнгөрөөд ирвэл өөр болдог ажээ. Аажим аажмаар амьтаны гаралтай өөх тосыг задалж боловсруулдаг ферментийн хэмжээ багасдаг байна. Барууныханы хувьд өөхлөлт арьсных нь доор хуримтлагдан тэднийг таргалуулдаг байна. Энэ нь харьцангүй аюул багатай. Харин дорно дахиныхны хувьд өөр ажээ. Дорно дахиныхны хувьд дотоод эрхтний өөхлөлт болдог байна. 

-Дотоод эрхтэний өөхлөлт яагаад аюултай вэ?

Нас явах тусам судасан дахь цусны холестрины хэмжээ ихэсдэг. Тиймээс судасны хананд тос хуримтлагдана. Тэр нь судасны хананд наалдаастай байж байгаад, тодорхой хэмжээнд хүрэхээрээ ховхордог. Улмаар биеийн хаа хамаагүй эргэлдэж байгаад жижиг хялгасан судасанд очоод наалддаг байна. Тархинд очоод наалдвал тархины цус харвалт өгөх, зөнөх зэрэг оюун ухааны хомсдолын шинжтэй өвчин үүсгэж; элгэнд очвол элэгний өөхлөлт үүсгэж элэгний хорт хавдар болдог байна. Мөн нойр булчирхай дахь өөх тос ихэсвэл "чихрийн шижин" өвчин үүсгэдэг.

-Яаж идвэл зохистой вэ?

-40 нас гарвал биен дахь задлах ферментийн хэмжээ, инсүлиний хэмжээ багасдаг. Тиймээс ерөнхийдөө хоолны идэх хэмжээгээ багасгах хэрэгтэй. Өөх мах идэх хэмжээгээ багасгах ёстой. 40 нас гараад 20~той юм шиг идвэл биеэ гэмтээх болно.

Ким доктор хорт хавдараас аюултай өвчин судасны төрлийн өвчин гэжээ. Хүндэрч мэдсэн хорт хавдар нь оношлогдоод 1 жилийн дараа нас бардаг бол зөнөлт, цус харвалт зэрэг судасны төрлийн өвчин нь 10~20жил тэмцүүлж, ар гэрийнхэнийгээ зовоодог аж. Өөрөөр хэлбэл, судасны төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлвэл давхар хорт хавдараас урьдчилан сэргийлэгдэнэ гэсэн үг юм. Ким доктор нь дэлхий дээр хамгийн эмчлэхэд хэцүү хорт хавдарын өвчтөнүүд солонгосууд гэжээ. Тэд интернэт зэргээс баталгаагүй мэдээнүүд цуглуулж, эмчдээ өөрийгөө бүрэн даатгадаггүй. Мөн хорт хавдараар нас барахаасаа өмнө эмчилгээ даахгүй (өлсгөлөнгөөр) нас бардаг байна. 

-Өлсгөлөнгөөр нас барна гэж юу гэсэн үг вэ?

-Хорт хавдар оншлогдоод эмчилгээ эхэлбэл, биен доторх уураг устдаг байна. Тиймээс нэмэлт уураг хэрэгтэй. Уураг хамгийн их агуулагддаг хүнс мах юм. Туяаны эмчилгээний хувьд ч мөн адил, цацраг туяаны эмчилгээ нь бүдүүлэгээр хэлбэл мах шарж байгаатай адил биеийг жигнэж байгаатай адил учраас бие хүчгүй болох нь мэдээж. Зөвхөн ногоо идэх юмуу хоолоо сайн идэхгүй бол жин буурдаг. Хорт хавдарын эмчилгээнд орвол, мөн туяаны эмчилгээнд орвол аль болох жингээ бууруулахгүйг хичээх хэрэгтэй. 

Хоолонд дургүй болж жин багасвал эмчилгээ нөлөөлөхгүй болж ирдэг. Энэ үед мах идэх ёстой. 

-Тэгвэл юуны мах идвэл сайн бэ?

-Нугасны мах идэхийг зөвлөж байна. Нугасны махны тос нь ханаагүй өөх тос учир биенд сайн ажээ. Мөн хорт хавдарын эмчилгээний үед ус ихээр уугаарай гэлээ. Хүчтэй эм уухын хэмжээгээр ус ихээр ууж биенд шингэдэг. 

Мөн хорт хавдарын талаар хандлага чухал гэлээ. Америк хүн солонгос хүн шал өөр хандлагатай. Америкууд ерөнхийдөө үхэх амьдрахыг бурхан шийднэ гэж үздэг учир өвчинөө бүрэн эмчдээ даатгадаг. Тэд өөрийнхөө бие сэтгэлээ зохицуулахад анхаарлаа төвлөрүүлж, урдах ажлаа хийгээд явдаг. Нас барахынхаа өмнөх өдөр хүртэл ажилсан хүмүүсийг их харлаа. Тэдний хорт хавдартаа санаа зовох цаг нь хамаагүй багасдаг. Мөн хорт хавдартай америкчуудын дунд дотор муухайрах нь ховор байдаг. Тэгвэл солонгос хүмүүс хорт хавдартайгаа мэдэнгүүтээ шууд ажлаасаа гардаг байна. Өдөржингөө хорт хавдар, үхлийн тухай бодож санаа зовж эхэлдэг байна. Энэ нь байдалыг хүндрүүлэхээс цаашгүй. Тиймээс ч солонгос хорт хавдартай өвчтөнүүдийн дунд дотор муухайралт их байдаг байна. 

-Хорт хавдар үүсэх учир шалтгаан юу вэ?

-Бидний биенд сайн муу найрлага аль аль нь хамтдаа зохицолдон (тэнцэж) байдаг. Гэвч ямар нэг шалтгаанаар энэ тэнцэл алдагдаж, өвчин үүсдэг байна. Хорт хавдар ч үүнтэй адил юм. Хүний бие доторх зохилдолгоог алдагдуулан, хорт хавдарыг үүсгэх хүчин зүйлс маш их учраас, хорт хавдар яг энэнээс үүсдэг гэж хэлэх боломжгүй. Үүнийг Ким доктор агаартай зүйрлэлээ. Бидний амьсгалдаг агаар дотор бактери их байдаг. Яг адилхан газар агаар амьсгалаад ханиад хүрдэг хүн байхад, цоо эрүүл хүн ч байдаг. Дааварын хувьд ч мөн адил. Бүх хүнд эрэгтэй эмэгтэй даавар хамтдаа зохицож оршдог. Эм даавар хэт ихэсвэл хөхний хорт хавдар үүсч, эр даавар хэт ихэсвэл түрүү булчирхайн хорт хавдар үүсдэг байна. Тиймээс хамгийн чухал нь биен доторх зохилдолгоог (тэнцвэр) алдагдуулахгүй байлгах юм. Ким доктор дан цагаан будаанаас болгоомжил гэлээ. Цагаан будааг дангаар нь идэх нь цагаан элсэн чихрийг халбагдаж идсэнтэй адил гэлээ. Будаа агшаахдаа үр тарианы будаануудтай хольж идээрэй. Цагаан будааны оронд үр тарианы будаа, арвайн будаа ид гэлээ. (Цагаан гурилны хувьд төстэй байх. Цагаан гурилны оронд бор хар гурил, арвайн гурил сайн байх гэж орчуулж байхдаа бодогдлоо).

-Хорт хавдарт ид шид байдаг уу?

-Хорт хавдарт ид шид байдаг байна. Өдий хүртэл хорт хавдарыг эмчилэнгээ ид шидийн гэмээр 20~иод тохиолдолтой учирч байлаа. Нэгэн найдваргүй болсон өвчтөн бууж өгөөд асрамжийн тасаг руу шилжиж байлаа. Үхлээ хүлээгээд байсан ч үхсэнгүй. 1 сар, 2 сар, 3 сар өнгөрсний дараа хорт хавдарын шинжилгээ хийхэд хорт хавдар нь байрандаа байгаа ч гэнэт тархах хөдөлгөөн нь зогссон байлаа. Үүнийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй...

-Хорт хавдар туссан хүмүүс сэтгэлээ яаж бэлдвэл зүгээр вэ?

-Ид шидтэй учирсан гэх хүмүүст нэгэн шинж чанар ажиглагдлаа. Энэ нь даруухан байх юм. Өөртөө санаа зовохоо (өөрийгөө) бүрэн орхиж, сэтгэлээ тайван байлгах. Зарим нь бурханд даатгах тохиолдол ч байдаг. Яг энэ үед ямар нэг эмчлэгдэх энергийн хүч үйлчилж эхэлдэг юм болов уу гэж бодогдож байлаа. Эсрэгээр "Би хорт хавдартай хэцүү байна, удахгүй үхэх нь" гэх мэт муугаар боддог хүмүүсийн хорт хавдарын тархалт хурдасдаг байна. Сэтгэл зүйн байдал маш чухал ажээ. Хорт хавдарын үүсдэг шалтгаан нь тодорхойгүй ч, удам дамжих магадлал их байдаг учир, гэр бүлээс нь хорт хавдараар өвчилж байсан хүн хорт хавдарыг судалж, урьдчилан сэргийлэх нь чухал. 

Ким докторын хэлж буй хорт хавдараас урьдчилан сэргийлэх аргыг товчилоход:

1) Гэр бүлд нь хорт хавдар тусч байсан хүн хорт хавдараас урьдчилан сэргийлж байнгын үзлэгт хамрагдах.

2) Амьтаны гаралтай өөх тос, дан цагаан будаанаас аль болох хол байж, махны хувьд нугас, нохойны мах тустай. Цагаан будааны оронд үр тарианы будаа, арвайн будаа идэх. Энэтхэг хоолны соус болох карай( curry) дотор байдаг какамин нь хорт хавдарын эмчилгээнд сайн учир карай байнга идэхэд тустай.

3) 40 нас өнгөрвөл тохируулж, бага идэх.

4) Өөртөө тохирсон дасгал байнга хийх. Зүрхэнд бага ачаалал өгөх алхах зэрэг хөдөлгөөн сайн байна.

Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Орчуулсан Ж.Нармандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.