Жүдо бөхийн Залуучуудын ДАШТ-ээс Б.Өнөболд, Ж.Амарболд нар хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2017 оны 10-р сар 19-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 83 улсын 590 жүдоч хүч, ур чадвараа сорьж байна.

Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр эмэгтэйчүүдийн 44 кг, 48 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 60 кг-ын жингийн барилдаанууд тус тус болжээ. Манай улсаас эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд бөх барилдаагүй. 48 кг-ын жинд Б.Хорлоо эхний тойрогтоо Азербайжаны Алиева Лейлатай оноолт таарч учраа бөхөө ялсан ч хоёрдугаар тойрогт Словений бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд Тунисийн Аяари Мохаммедтэй, 60 кг-д Ж.Амарболд Туркийн М.Аккустай тус тус барилдах юм байна.

Харин эрэгтэйчүүдийн 55 кг-д Б.Өнөболд, 60кг-д Ж.Амарболд нар тус тус ДЗАШТ-ий хүрэл медалийн эзэд боллоо.

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.