У.Хүрэлсүх сайд нарын нэрсийг өөрчлөлтгүйгээр өргөн мэдүүллээ

Twitter Print
2017 оны 10-р сар 17-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн нэрийг УИХ-д өргөн барилаа. У.Хүрэлсүхийн танхимдаа бүхэлдээ пардаментаас бүрдэж буй.

Өнөөдөр өгсөн албан ёсны хариу бичигтээ Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад өөрчлөлт оруулалгүйгээр УИХ-д өргөн мэдүүллээ.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн:

-Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

-Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

-Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

-Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

-Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

-Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

-Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

-Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (202.179.11.10) 2017-10-20 08:38
      • 0
      • 0

      САНГИЙН САЙД,ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН САЙД НАР ҮНЭХЭЭР ТААЛАГДАЖ БАЙНА,ХАРИН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД АРАЙ БИШЭЭ,АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ

      Хариулах

    • Иргэн

      (66.181.184.70) 2017-10-17 20:12
      • 0
      • 0

      Эрүүл мэндийн сайд арай бишээ. Хүний эрүүл мэнд ийм золиосны сандал суудал эрх мэдэл бялууны хэлтэрхий юу

      Хариулах