Амралтын өдрүүдээр ховор, содон мотоцикл, машинуудыг танилцуулна

Twitter Print
2017 оны 10-р сар 13-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Монголын шилдэг автомашин, мотоциклийн “Ub auto tuning-2017” шоу амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд “Наадам” центрт болно. Шоунд Монгол Улсад буй хамгийн үнэтэй, ховор, содон,  хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200  автомашин, мотоцикл оролцох аж.  Тус арга хэмжээ нь бямба гаригт 10.00-18.00, ням гаригт 10.00-16.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Шоуг “Тэнгэрийн модун ТББ”, “М77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна. Шоуны үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар юм. Шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас зохион байгуулагчид хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.