Хүний тархинд 150 хүлээн авагч эс байдгаас аль нь ямар хариу үйлдэл үзүүлдэгийг судлах ажил үргэлжилж байна

2017 оны 10-р сар 12-нд 21:57 цагт
Мэдээний зураг,

21-р зууны эрдэм шинжилгээний хамгийн том сэдэв бол хүний тархи гэдэг дээр эрдэмтэд санал нэгддэг. Хүн төрөлхтөн үүссэнээс хойш 7 сая жил өнгөрсөн ч хүний тархи оюун ухааны нууцыг одоо болтол тайлаагүй байна. Тэгвэл францын эрдэмтэд Брижит Кефер энэ нууцлаг салбарыг судлахад бүх насаа зориулж байна.

Хүний эрхтэнүүдээс хамгийн төгс зүйл нь хүний тархи юм. Судлаач Брижит Кифер тархины хүнд өвчнүүд болох стресс, сэтгэлзүйн хямрал, айлзхэймер, хар тамхинд донтолт зэрэг өвчнүүдийг эмчлэх аргыг эрэлхийлж байна.

Судлаачдын үзэж байгаагаар 4 хүн тутмын нэг нь амьдралдаа хамгийн багадаа нэг удаа сэтгэлийн хямралд өртдөг байна. Канадын Монтреаль хотын Гэгээн Лауроны мөрний эрэг дээр сэтгэлзүйн эмгэгийг судлах хамгийн том лабораторид үйл ажиллагаагаа явуулж байна.

1881 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ эмнэлэг сэтгэцийн эмгэгтэй болон тархины ямар нэг өвчтэй хүмүүсийг хүлээн авч байна. Нүдэнд харагдахгүй тархины өвчнүүдтэй тэмцэж, түүнд тохирсон эм бэлдмэл гаргаж авахын тулд Брижит Киффер болон түүний хамтрагчид маш том бааз өгөгдөл дээр ажилладаг байна.

Тухайлбал хулганы тархинд болж байгаа үйл явдлыг бүрэн ажиглах тусгай төхөөрөмж энэ лабораторид бий. Сонирхуулж хэлэхэд хулганы генетикийн өгөгдөл хүнийхтэй 98% төстэй байдаг. Хэмжээний хувьд хүнээс хэд дахин жижигхэн эдгээр амьтад шинжлэх ухааны нээлт туршилтад маш их боломжийг олгодог байна.

Дуглас эмнэлэгийн лабораторийн хамгийн дээд давхарт өндөр хамгаалалтан дор дэлхий дээрх хамгийн том "тархины банк" бий. Тодруулж хэлбэл энд 3000 гаруй хүний тархи хадгалагдаж байна.

Жишээ нь тусгай шингэнд хадгалагдсан алзхаймэр буюу зөнөх, мартах өвчнөөр таалал төгссөн хүмүүсийн тархи байна. Үүнийг бүгдийг нь судалгаанд ашигладаг.

Энд хадгалагдсан тархины тухай буюу өвчтөний тухай түүх цөм бий. Өөрөөр хэлбэл ямар ч хамаагүй хүмүүсийн тархи биш гэсэн үг. Өвчний түүх нь тодорхой хүмүүсийн тархи учраас судалгаагаа үргэлжлүүлэхэд их тустай юм. Энд тархины янз бүрийн өвчнөөр өвчилсөн, тухайлбал сэтгэцийн эмгэгтэй, амиа хорлосон, алзхаймэртэй гэх мэт олон янз бий.

Дэлхийд хамгийн томд тооцогддог энэ лабораторид хүний тархи хэрхэн ажилладаг, ялангуяа тухайн нөхцөл байдалд тохирсон эмоци, сэтгэл хөдлөлийг гаргахын тулд ямар зарчмаар ажилладагийг судалж байна.

Брижил Киффер сүүлийн хорин жилийн хугацаанд тархины эсийн гадна талд байрладаг хүлээн авагч эсүүдийг судалж байна. Эдгээр хүлээн авагч дамжуулагч эс нь хүний тархийг үндсэнд нь удирдаж, тухайн нөхцөл байдалд тохирсон хариу үйлдлийг үзүүлдэг. Хүний тархинд 150 хүлээн авагч эс байдгаас аль нь ямар хариу үйлдэл үзүүлдэгийг судлах ажил үргэлжилж байна. Эдгээр эсүүдийг бүрэн тодорхойлсноор тархи, сэтгэцийн олон өвчнийг эмчилж болох аргыг эрэлхийлэх боломжтой юм. Одоогийн байдлаар энэ салбарт ашиглаж байгаа морфин өвчтөнийг эмэндээ дасал болгож, дахин дахин хэрэглэх шаардлагыг үүсгэдэг учраас морфиноос өөр төрлийн тархинд нөлөөлдөггүй эм гаргаж авах нь судлаачдын зорилго юм. 

С.Чулуунцэцэг, MNC телевиз

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.