Сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

2017 оны 10-р сар 17-нд 10:26 цагт
Мэдээний зураг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн сурагчдын амралтын хуваарь гаргажээ. Тодруулбал, энэ жилийн амралт өнгөрсөн жилийнхтэй адилхан байх бөгөөд нэгдүгээр улирлын  амралт 11 дүгээр сарын 3-наас  эхлэх юм байна.

Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрана. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах аж.

Ингээд ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарийг хүргэе.

ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.