Ардчилсан нам улс төрийн намуудын түүхэнд анх удаа Олон улсын ISO стандартыг хэрэгжүүлж эхэллээ

Twitter Print
2017 оны 10-р сар 12-нд 20:07 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан нам 2016 оноос бүхэлдээ шинэчлэгдэж бүх гишүүдийн оролцоотойгоор намын даргаа сонгосон. Тус намын гишүүдийн идэвхи сэргэж, намын гишүүн байх үнэ цэнийг мэдрүүлсэн. Удирдлага, зохион байгуулалтын бүтцээ чадваржуулсны үр дүнд улс төрийн намын түүхэнд анх удаа  олон улсын ISO стандартыг хэрэгжүүлж байна.

ISO стандартыг хэрэгжүүлэх эхний алхам болох сургалтанд Ховд, Увс, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймаг болон Баянгол дүүргийн намын дарга нар хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Сургалтанд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ оролцож “Улс төрийн нам ил тод бус,  хариуцлагагүй байна гэдэг улс оронд ямар хохирол авчирдаг вэ гэдгийг хангалттай харсан. Бидний хийж буй ажил нь  зөвхөн АН-ыг шинэчлэх бус монголын бусад улс төрийн намуудад үлгэр жишээ,  өөрчлөлт шинэчлэлтийн загвар болно. Ардчилсан нам үргэлж бусад намуудаас түрүүлж алхаж нийгэмд шинэ зөв өөрчлөлтийг авч ирсээр байна. Олон улсын стандартын хувьд зөвхөн аж ахуйн нэгжүүдэд хийдэггүй. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг нь тухайн байгууллага хэр ил тод нээлттэй, дотоод зохион байгуулалт бүтэц, зорилгоо хэрхэн тодорхойлсон зэрэг олон стандарт байдаг. Бид энэ стандартыг намдаа авч хэрэгжүүлж чадах юм бол том өөрчлөлтийн эхлэлийг тавьж чадна” гэж онцлон тэмдэглэв. 

ISO стандартыг байгууллагууд нутагшуулж ашиг орлого, ажлынхаа бүтээмжийг дээшлүүлсэн олон туршлага бий.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.