Сайдад нэр дэвшигчдээс Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг хүлээж авах боломжгүй хэмээн татгалзжээ

2017 оны 10-р сар 10-нд 19:33 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар толгойлуулсан шинэ Засгийн газар хуучин бүтцээрээ ажиллах ба МАН-ын дарга М.Энхболдтой сайд нарыг 60:40 харьцаагаар томилно гэж харилцан тохиролцсоны дагуу шинэ Засгийн газрын сайд нарын нэрс эцсийн байдлаар тодорсон гэж эх сурвалж мэдээлж байна. 

 

-Засгийн газрын гишүүд эцсийн байдлаар:

1.Шадар сайд Л.Энх-Амгалан

2. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

3. Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар

4. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

5.Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

6. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

8.Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд

9. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

10.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл

11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг

13. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

14. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

15. Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат

Тохиролцооны дагуу энд нэр дурдагдсан 15 сайдын 9-ийг У.Хүрэлсүх, 6-г М.Энхболд томилохоор нэр оруулжээ.

Харин өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайдад санал болгоод байгаа Л.Энх-Амгалан, БОАЖ-ын яамны сайдаар санал болгосон О.Содбилэг нарыг хүлээн авах боломжгүй хэмээн татгалзжээ. Тэрбээр эдгээр хүмүүсийг уул уурхайн салбарт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн аж. Тэрчлэн Барилга, хот байгуулалтын сайдад Х.Байделхан, Батлан хамгаалахын сайдад Н.Цэрэнбат нарыг мөн хүлээж авах боломжгүй гэсэн байна. Иймд бүлгийн хуралдаан түр завсарлаж М.Энхболдын фракц сайдад нэр дэвшигчдийнхээ асуудлыг дахин ярилцахаар болжээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох асуудлыг мөн хэлэлцсэн бөгөөд бүлгийн гишүүдийн олонхийн саналаар Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжээгүй байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.48) 2017-10-11 09:36
      • 0
      • 0

      энхамгалан Хүрэлсүхэд биш Женкод таалагдахгүй л дээ

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.113) 2017-10-10 22:17
      • 0
      • 1

      Баттулга луйварчин Сумьяабазарыг зүтгүүлсээр байх юмаа. АСА аварга ийм болоод л Баттулгын бөгсийг нь долоох аяатай гүйгээд байсан юм байна. Гэтэл ард түмэн маань ойлгохгүй хошигроод л... Баттулга луйварчин, хулгайч байгаа үед төр хэзээч тогтвортой байхгүй.

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.16) 2017-10-10 20:51
      • 0
      • 1

      Сумьяабзар Батзориг Сарангэрэл Содбилэг нар хэрэг байхгүй ҮХ цэцэд Бурмаа бүр хэрэг байхгүй цэц хогийн сав биш эрх зүйч хуульч нар зөндөө байгаа ард түмэн нэр дэвшүүлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй хэдэн эргүү авгай нарыг дэвшүүлдэгээ болих цаг болсон Баттулга Зи хоёр бага эргүүт нэртэйгээр та хоёр боловсролын яамыг татан буулгаад ажил албан тушаалд боловсрол мэргэжил шаардахгүй гээд зарлиг гаргачих мэдүү

      Хариулах

    • Zochin

      (103.26.193.149) 2017-10-10 20:36
      • 0
      • 1

      Ter sumiyabazar hereggui de,uur hvn olddoggui yum u?

      Хариулах