Их хэмжээний хууль бус бараа хилээр гаргахыг завджээ

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 18:27 цагт
Мэдээний зураг,

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан тушаалаар “Илрүүлэлт оргодол” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн. Уг арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Б, Т нар нь 2017 оны аравдугаар сарын 7-нд их хэмжээний бугын чив, дагзтай нь тайрсан бугын эвэр зэргийг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлжээ. Уг хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн, Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1 дэх хэсэгт заасны дагуу шалгаж байна. 

Мөн иргэн Б, И нар бүлэглэн бугын цусан эвэр, согооны сүүл, бугын чив, хориотой эмийн ургамал болох эрэвгэр, жирвэгэр зэргийг их хэмжээгээр бэлтгэж, олон улсын 24 дүгээр галт тэргэнд нуун, хууль бусаар тээвэрлэж хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг 2017 оны аравдугаар сарын 7-ны өдөр Төмөр зам дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид таслан зогсоожээ. Уг хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5.1 дэх хэсэгт заасны дагуу Төмөр зам дахь Цагдаагийн газарт шалгаж байна. 

Хүйтэн, сэрүүний улиралд иргэд хориотой ан хийх, хориотой ангийн эд зүйлийг хууль бусаар олж авч тээвэрлэх, хил нэвтрүүлэх үйлдэл гардаг. Иймд иргэн таныг хууль бус ан, агнуур болон хориотой эд зүйлсийн талаарх бусдыг эрсдэлд хүргэж болзошгүй мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлж, хамтран ажиллахыг хүсэж байна гэж ЦЕГ-аас мэдээлжээ.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.