Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

2017 оны 10-р сар 09-нд 15:55 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөрөө Д.Үүрийнтуяаг томилжээ.

Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин юм.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан туршлагатай төрийн албан хаагч юм.

ТОВЧ НАМТАР

Домбон овогтой ҮҮРИЙНТУЯА

Мэргэжил:     Эдийн засагч, Эрх зүйч, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр

Ажилласан байдал:          

2017 онд           АН-ын ХЭГ-ын дарга

2012-2016 онд  АМГ-ын дэд дарга, дарга

2010 онд        АХХ -ны гүйцэтгэх захирал

2008 онд       БГД-ын Ардчилсан намын ХЭГ-ын даргаар,

2007  онд      УНДСА-дын ҮЭХ-ны даргаар,

2008  онд       БГД-ийн НДХ-т Орлого, хяналтын тасгийн даргаар,

2005  онд       УНДЕГ-т Сургалт, маркетингийн албаны даргаар,

2000  онд     Сэлэнгэ аймгийн Ардчилсан намд ХЭГ-ын даргаар,

1996  онд      Сэлэнгэ аймгийн МҮАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.