УИХ-ын гишүүд У.Хүрэлсүх, М.Энхболд нарын тохиролцоог эсэргүүцжээ

2017 оны 10-р сар 09-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх вэ. Хэн хэн сайд болох вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байгаа. Шударгаар, зөвхөн хуулийн зарчмаар ажиллана гэж амалж байсан Ерөнхий сайд маань ганцхан шөнийн дотор амалснаасаа ухарч, намын дарга, УИХ-ын дарга М.Энхболдтой тохироо хийж, У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын 60 хувийг, М.Энхболд 40 хувийг нь мэдэж томилохоор болжээ. Ингэхээр М.Энхболд Шадар сайд болон зургаан яамны сайдыг томилох болж байна.

 

Ерөнхий сайдын зүгээс ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг, бусад сайдаар Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сумъяабазар, Д.Сарангэрэл, Б.Батзориг, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн, Д.Цогтбаатар нарыг томилно гэдгээ илэрхийлжээ. УИХ-ын дарга М.Энхболд Шадар сайдаар Ө.Энхтүвшинг, мөн Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, Д.Дамба-Очир, О.Содбилэг нарын гишүүдийг сайдаар томилуулах саналтай байгаагаа танилцуулсан гэсэн эх сурвалжийн мэдээ байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын тохиролцоог эсэргүүцсэн байна. Тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ талаараа дуулгаж, “…Зарчмаасаа ухарч М.Энхболдын фракцтай нийлж Засгийн газраа бүрдүүлэх гэж байгаа дэмжихгүй байна” гэсэн байна.

Тэд маргааш Ерөнхий сайдад бичгээр албан шаардлага хүргүүлэх юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.37) 2017-10-10 13:57
      • 0
      • 0

      Хаа хаа МАН ын мангарууд хоолоо ч мөн булаалдаж байна даа. энэ УИХ-ыг тарааж шинэ сонгууль явуулж эрүүл хүмүүс сонгох цаг болжээ

      Хариулах

    • Зочин

      (27.123.212.134) 2017-10-10 12:02
      • 0
      • 0

      Хүрэлсүхийн сайд нар болж бна,Энхболдын сайд бүр биш шүү,Юун Цогзолмаа,Содбилэг ,Энхтүвшин,Энх-Амгалан бэ.Энхболдыг намын даргаас нь болилуул,УИХын даргаас нь огцруул.

      Хариулах