Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 12:22 цагт
Мэдээний зураг,

Улсдаа ганц ГССҮТ-ийн ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа. Иймээс дүүргүүдэд мэс засал, гэмтлийн тасгийг нээх шаардлага зайлшгүй тулгарсаар ирсэн. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын санхүүжилтээр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай боллоо.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд  УИХ-ын гишүүн С. Эрдэнэ БГД-т шинээр нээгдсэн Мэс засал, гэмтлийн тасгийн үйл ажиллагаатай танилцсан юм.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Бид 2012 оноос бид нийтдээ 14 эмнэлэг барьж ашиглалтад өгчээ. Учир нь, бид Баянгол дүүргээ эмнэлгийн тусламж үйлчилгээгээр улсдаа тэргүүлэх хэмжээнд аваачиж, дүүргийнхээ иргэдэд олон улсын чанарын стадартад нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгохыг зорьж байгаа. Удахгүй Хүүхдийн II эмнэлэг ашиглалтад орсноор бяцхан үрсдээ дэлхийн стандартад нийцсэн үйчилгээ үзүүлдэг болно” гэсэн юм.

Нийт 25 ортой тус тасгийг нэгдсэн эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагууул, нийслэлийн төсвөөр орчин үеийн стандартад нийцүүлэн  628 сая төгрөгийн өртөг бүхий 30 нэр төрлийн аппарат, багаж, тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн Улсын гуравдугаар төв эмнэлэгээс  мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахаар болжээ.

Дүүргийн хэмжээнд 240 мянган хүн амд үйлчлэх тус эрүүл мэндийн төвд Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдсэнээр жилд дунджаар 1500 орчим хагалгаа хийх боломжтой гэнэ.

Цаашид улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төвүүд болон өндөр хөгжилтэй орны эмч, эмнэлгийн мэргэжилтны багтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, дүүргийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг хоёрдугаар шатлалын мэс заслын яаралтай тусламжийн хүндрэлийг бууруулах, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс засал, мэс ажилбар, дурангийн хагалгаа зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ард иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхээр зорьж буй юм байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.