Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Twitter Print
2017 оны 10-р сар 08-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд Улаанбаатар паласын их танхимд 9 дэх удаагийн Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж аваргаа шалгарууллаа. Энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж ийнхүү гурав дахь удаагаа аваргын алтан медаль хүртэж байна.

Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медаль хүртсэн амжилттай оролцлоо. 

Уг тэмцээнд 40 орны 400 гаруй тамирчин, 100 гаруй албан төлөөлөгч, шүүгч, зохион байгуулах баг бүрэлдэхүүн, сурвалжлагч нар зэрэг 600 гаруй хүн оролцжээ. Тамирчид залуучууд, насанд хүрэгчид, ахмад насны 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудыг тодруулах бөгөөд эрэгтэй, эмэгтэй фитнес, бодибилдинг модель, Үнэмлэхүй аварга буюу “Mr.Universe 2017” шалгаруулсан байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.