М.Сономпилийг яллагдагчаар татжээ

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн “Залуу Монгол” компанийн байранд болон гэрт нь нэгжлэг хийж, шаардлагатай бичиг баримтыг хураажээ. 

Улмаар сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татаж, Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа Эрчим хүчний яамнаас зарласан худалдан авах ажиллагаа, тендер, “Амгалан” дулааны цахилгаан станц болон тус станцын санхүүжилттэй холбоотой асуудлаар шалгаж эхэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348 Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станцыг барихаар шийдвэрлэсэн. Үүний дагуу БНХАУ-ын “Чайна машинери инженеринг корпораци” хоёр жилийн дараа станцын барилгыг барьж, ашиглалтад хүлээлгэж өгсөн юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.