У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын ялгаа тодорч эхэллээ

Twitter Print
2017 оны 10-р сар 09-нд 08:23 цагт
Мэдээний зураг,

МАН-ынхан ямар Ерөнхий сайд томилохдоо ямар том алдаа гаргаснаа одоо л ойлгож түрүүчээсээ гашуудаж эхлээд байна. Яаж сонгохоороо У.Хүрэлсүхийг Ө.Энхтүвшин нь дээр гэж үзсэн бэ гэдгээ өнөөдрийн  өдрөөс эргээд харсан чинь тэнд ямар ч зарчим баримтлаагүй, ерөөсөө л дараагийн Засгийн газарт орох сонирхол байсан бөгөөд энэ зорилгоо өөрөөсөө ч нуух шахам “Сайд болох гээгүй” гэцгээж байсан. Гэтэл өнөөдөр намаа ч хагалахад тусалж, өөрөө ч сайдын суудалгүй болоод ирэх нь тэр. 

Өнөөдрийг хүртэл МАН-ынхан талцсаар Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрээд байна. Эцэст нь одоо л нэг шийдэлд хүрч байгаа нь У.Хүрэлсүхийг дэмжсэн МАН-ын гишүүдийн даанч хүсээгүй тэр гарц байв. Шинэ Ерөнхий сайдын хэлээд байсан “бяртай” Засгийн газрын “бяр” нь юундаа байсныг одоо л мэдэв. Түүнд Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдаж, АН-ынхны дэмжлэгтэйгээр, бүлэг дотор өөрийг нь дэмждэг зөвхөн тэр гишүүдээс сайд нараа томилохоор шийджээ. 

Энэ нь юунд хүргэх вэ гэвэл Ерөнхий сайд өөрийгөө Ерөнхийлөгчид, АН-ын бүлгийнхэнд барьцаалж байгаа хэрэг юм. Учир нь дээрх хүч байхгүй бол түүний танхим бүрдэхгүй төдийгүй цаашид ажиллахад ч маш хэцүү болж ирэх нь тодорхой болсон. Ингээд амлаж байсан “давхар дээлгүй” байх, “дан, давхарын холимог” байх зэрэг бүх хувилбарыг таягдан хаяж зөвхөн өөрийгөө бодож танхимын сайд нараа зөвхөн УИХ-аас бүрдүүлэхээр шийдсэн байна. Угтаа өөрийгөө цаашид ямар ч авралгүй болох замыг сонгож байгаа хэрэг л дээ. 

Хэрэв Ө.Энхтүвшиндээ итгэл хүлээлгэж Ерөнхий сайдаар томилсон бол тэр У.Хүрэлсүхээс илүү туршлагатай, зарчимч учраас хэлсэндээ хүрч томилгоо хийхдээ давхар дээлийг тайлуулах, мэргэжлийн хүнээр удирдуулах хийх, ядаж л “дан, давхарын холимог” хувилбараар хагарсан намаа нэгтгэж, өнгөрсөн хугацаанд сонгогчдоо гомдтол гаргасан алдаагаа марттал засч гялалзтал ажиллаж чадах байв. Тэрбээр намынхаа эв нэгдлийг хангах эхний ажил нь танхимаа бүрдүүлэхээс эхлэх тул баттай, зөв, зарчимч Засгийн газрыг байгуулах байсан. 

Юун Ардчилсан намын бүлгийн дэмжлэгийг авах, айхаараа ахынхаа араар нуугддаг жаал шиг Ерөнхийлөгчөөр “хамгаалуулж” УИХ-д даалгавар өгүүлэх мэт үг хэлүүлж байж УИХ дээр дэмжлэг авч томилогдох, намаа ийм муухай харагдуулахгүй байсан. Хэрэв Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болсон бол УИХ-д 65 суудал авсан нам Засгийн газрыг удирдахдаа хэрхэн төрийн бодлого, намын бодлогоо, мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж  үр дүнд хүрч болдгийг харуулах байлаа.

Тэгэхээр одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар зөвхөн УИХ-ын гишүүд байх нь ойлгомжтой боллоо. Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгийг авсан учраас Уул уурхайн сайдаар өөрийн санал болгосон хүнийг дэмжүүллээ гэхэд Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга нь тэдний л хүмүүсийг томилох нь тодорхой. Яг ийм маягаар дараагийн Засгийн газар үзэгддэг бус, үзэгддэггүй МАНАН байгуулж манай Ерөнхийлөгч бараг Засгийн газартай, түүний Тамгын газрын даргын “уурга улам уртсах” зам нээгдлээ. Хууль зүйн сайд нь Ерөнхий сайдын томилгоо ч ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ХХЕГ гээд Ерөнхийлөгч болон АН-ынхан хаана нь ч өөрсдийн хүнийг томилж болно. Улстөрч гэмт хэрэгтнүүдийн асуудлыг шийдэхэд хүртэл цагдаагаасаа эхлээд шүүхээ хүртэл бүх зам шулуун, дардан, үнэхээр гүйцэтгэл сайтай байгаа биз. Үүнийг л “төгс тохироо” гэж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газрын бяр нь эндээ л байж. 

Харин Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болсон бол Ерөнхийлөгчийг сөрөхдөө сөрж, улс төрийн хувьд, гадаад дотоод харилцааны асуудал дээр ч  Ерөнхийлөгчөө зөв чиглэлд нь хөтлөх арвин туршлагатай түшиг тулга нь байх байлаа. Тэрбээр энэ талаараа налж унаад, дагаж   намираад байгаа У.Хүрэлсүхээс нь хавьгүй илүү билээ. Магадгүй МАН дотроос тэр л чадах байсан болов уу гэж тус намынхан эмгэнэж сууна. Төрийн институци эв нэгдэлтэй байна гэдэг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дотно байхыг хэлдэггүй юм. УИХ дотроо эв нэгдлээ хангасан байхад л төрийн эрх барих дээд байгууллагын эрхээ эдэлж чаддаг гэдгийг өнөөдрийн үйл явдлууд харуулж байна. 

Галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Ерөнхий сайд “төгс барьцаалагдахаар” шийдсэн. Энэ шийдэл дээр түүний Засгийн газрын “насжилт”, улс төрийн карьер нь тогтож яваа. Тун эвгүй Засгийн газар байгуулагдах нь. Бодлого шийдвэрүүд нь харахад У.Хүрэлсүхийнх мэт харагдавч “тамга” нь өөр бүлэглэлд очсон шүү. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тэр хүчтэй бүлэглэлийн зөвшөөрлөөр л хөдлөх ёстой замыг бараг сонгочих шиг боллоо. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин хоёрын ялгаа энэ. 

Нийтлэлч У.Оргилмаа

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (27.123.212.140) 2017-10-10 19:23
      • 0
      • 1

      Bodmoor l sedev bn Enhtuvshin baritsgui n ch yu yum be nuruutai hun baih dhuu

      Хариулах

    • Ш

      (119.40.103.66) 2017-10-10 12:55
      • 2
      • 0

      Энхтүвшин барьцгүй хүн.Тэрээр Н.Энхбаяр руу сүйд болж очоод дараа нь МАН рууугаа гүйж байсан урвагч шүү дээ.

      Хариулах

    • Нора

      (182.160.1.186) 2017-10-10 02:11
      • 0
      • 1

      Энхтүвшингийн муу нохой л бна ш дээ Хүрэлсүх ард түмэнээ боддог хүн Энхтүвшин новш шиг Миеэгийн боовыг хөхөхгүй ээ

      Хариулах

    • Зочин

      (122.201.31.58) 2017-10-09 18:52
      • 1
      • 1

      za zailaa buzaruudaa. khurelsukh bol ard tumnii hussen said. enhtuwshinge gargaj chadaguide ulildaad ehlewuu

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.198) 2017-10-09 18:19
      • 1
      • 1

      Энхтүвшин албан тушаалын донтон. Зөнөг өвгөн. Хийсэн юмгүй хов ярьж хор найруулсан бүлэг хулгайчдын толгойлогч. Үүнийг хэнч тоохгүй ээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.156) 2017-10-09 17:13
      • 0
      • 1

      Энхтүвшинг хэнч тоож сонгохгүй амин хувиа бодогч одоо улситөрөөс зайлж тэтгэвэртээ гарах л үлдсэн

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.11) 2017-10-09 16:42
      • 0
      • 1

      medleg homs mungud yawdag setgvvlch nar boroonii daraah tsetseg shig olshirchee uul ni shudraga esnii tuluu yawdag bol sainsan

      Хариулах

    • ааааааааа

      (122.201.31.150) 2017-10-09 16:30
      • 0
      • 1

      энхтөвшин шаар дарга болох гээд жигүүр болж ,нямкад буудуулах шахаад ,шантаажаар зөндөө алба хашсан одоо болоо байлгүй дээ,сэтгүүлч гуай одоо хэвлэлээс зайлвал таарна,дан хэрүүл бузар юм бичнэ шүү

      Хариулах

    • Хурим

      (66.181.179.109) 2017-10-09 15:45
      • 0
      • 1

      Бичлэгийн утга найрууллаганд анхаар. Хүрэлсүхийн үйлдэл энэ дээрх бичлэгт байгаа шиг явахгүй. Хүрэлсүхэд намын даргын албан тушаалыг гартаа авах хүртэл хугацаа хэрэгтэй байна. Намын даргын албан тушаалаа авчихвал юун Энхболд, юун 32 гишүүн. Тэд нар хэнч биш болно. Тэгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт хийж 32 гишүүнийг төрөөс зайлуулах болно.

      Хариулах

    • toroo

      (150.129.143.16) 2017-10-09 15:40
      • 0
      • 1

      man iin zaxialgaar bichjee teneg

      Хариулах

    • Zochon

      (103.26.193.149) 2017-10-09 15:33
      • 0
      • 1

      Yamar utgagui yum bichdg durak we!

      Хариулах

    • абёөсми

      (202.21.106.127) 2017-10-09 14:25
      • 0
      • 1

      Ямарч утга авцалдаагүй хачин юм бичдэг хүүр вэ.

      Хариулах

    • зочин

      (202.70.37.70) 2017-10-09 12:13
      • 0
      • 1

      Ерөнхийлөгчийн үгийг сөрнө ч гэх шиг юу яриад байнаа энэ нэг юм

      Хариулах

    • zochin

      (27.123.212.140) 2017-10-09 11:35
      • 0
      • 1

      urbagch nogoonoor mongol tur dutahgui ee rio tintod oyu tolgoig ugsun ii 1 er ni sain yum hiij gej sonsoogui bayan nobsh shuu dee enkhtubshin bertegchin

      Хариулах

    • шинжээч

      (202.9.40.69) 2017-10-09 10:41
      • 0
      • 3

      Зөв хэлжээ Энхтүвшин бол улс төрийн зарчимаар,Хүрэлсүх Хуйвалдаан тэр дундаа бүлэглэлүүдийн дохиогоор явж Монголын ч МАН-ын ч шинэчлэл төгсгөл болж 20 онд хоёр суудалтай үлдэнэ АН 20 онд ч ялахгүй 6 суудалтай хоцорно Улс төрийн шинэ эвсэл 20-онд олонх болсноор Монголын сэргэн мандал эхэлнэ

      Хариулах

    • Ме

      (66.181.189.31) 2017-10-09 09:17
      • 1
      • 0

      Яаж ч бодсон Энхтүвшин хамгийн муу хувилбар байсан. Эрдэнэбатын ЗГазарыг огцруулсаны хэрэг ч байхгүй. Ийм эргүү юмаар олонх йн толгойг угаах гэж оролдох хэрэггүй. Намын эв нэгдэл гээд л улилдах юм. Танай нам өдий хүртэл эвтэй найртай бж цусалцгаасан, тэглээ гээд хөгжилд хүрсэн нь хаана байна. Яс горьдож хоорондоо алалцана л биз. Та нарын муу, муухай улам л ил болж, тар чинь танигдана. Намаа хөрснөөс арчуулах гээгүй бол амаа хамхиад ажилаа хийхэд л болно. Засагаа дахиад огцрууллаа гэхэд эхлээд МАН хохирно, дараа нь ард түмэн чирэгдэх нь тодорхой.

      Хариулах

    • БАТБАЯР

      (27.123.212.129) 2017-10-09 09:13
      • 0
      • 1

      ЭНХТҮВШИН Л ГЭХ ЮМ. ЗӨВХӨН НАМАА БОДСОН НӨГӨӨ Л ШАХААНЫ 60 ТЭРБУМЫН УГШИЛТАЙ БАС Л ХОРЧИНГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДААД БАЙХ ЮМ АА. ХИЧНЭЭН ОЛОН ХҮНИЙГ АЖИЛААС ХАЛЖ БАЙНАА. ЭНЭ ЯВДАЛАА ЗОГСООГООЧ. ЖИРИЙН АРД ИРГЭД АЖИЛД ОРСОН БАЙХАД ТЭР НАМЫН ҮЕД АЖИЛД ОРСОН БАЙНА ХАЛ ГЭЭД Л ХАЛЧИХДАГ МАН Ы ЛАЛРУУД АРД ТҮМНЭЭРЭЭ ТОГЛОЖ ДУУСАХГҮЙ ЮМ АА. ТА НАРЫН ШУДАРГА ЧИНЬ ХААНА БАЙНА. Ө.ЭНХТҮВШИН ГАРСАН БОД АРД ТҮМЭН ДАХИАД Л ЗАСАГАА УНАГААНА ШҮҮ ДЭЭ. ХУДЛАА СИНСАЦИ .УЛС ҮНДЭСЭЭ ҮЛ БОДСОН ХӨРИЙНХАНЫГ ШҮТСЭН УЛС Л БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДИЙН АРД ТҮМНЭЭ НАМААР ЯЛГАЖ ХАЛДАГАА БОЛИООРОЙ . ЭСВЭЛ ЭНЭ ҮЙЛДЭЛЭЭ БҮҮ МАРТААРАЙ .ХААНЫ АЛБА ХАЛААТАЙ.ЭЗНИЙ АЛБА ЭЭЛЖТЭЙ ШҮҮ. ХИЧНЭЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАЛӨГДАЖ БАЙНА ВЭ????

      Хариулах

    • soronzon

      (112.72.11.108) 2017-10-09 09:10
      • 1
      • 1

      yu ch gej dongodoj baisan Hirelsuhiig 100/ demjinee

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.111) 2017-10-09 09:01
      • 0
      • 1

      юу үнэн энэ үнэн. дан амын ажил хийж явсан цэргийн бага дарга, өөрийнхөө удирдлаганд байдаг Онцгой байдлын албаны хүмүүсээр өөртөө хулхи хурандаа цол зүүсэн, асуудлыг ярьж хэлэлцэж төрийн ухаанаар биш юмаа гэхэд нас тогтсон эр хүний жудагаар шийдэл олж чаддагүй зодоонч азраган тахиа шиг энэ сүржин эр албан тушаалд хүрэхийн тулд их л муухай арга хэрэглэж гарч ирлээ. түүнийгээ ард түмний төлөө гэж гоёод хэрэггүй л дээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.253) 2017-10-09 08:48
      • 0
      • 1

      УИХ-даа нэгдэлтэй байна гэж балайраад байх юм. Монгол улсынхаа төлөө гэсэн бодолгүй зөвхөн хувийн ашигаа бодогчидыг бодлогоор шахаж гаргах нь Монгол улсынхаа эрх ашигыг 80%-иас дээш бодож үйлдэл хийх чадвартай гишүүдийн хийх ёстой ажил гэж бодож байна. зөвхөн хувийн ашиг хайгчидыг УИХ-аас холдуулах хэрэгтэй. Бас дундад улсын хольцтой нөхдийг.............

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.206) 2017-10-09 08:41
      • 0
      • 1

      Ёстой солиорол энхтүвшин гучин гэр бүлийн төлөөлөл хэзээ ч дэмжихгүй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.98) 2017-10-09 10:22
      • 0
      • 1

      Шамбий шар өвгөнөөр дутлаа юу Естой хуцлаа. Маш зөв 30 гэр бүлийн бүлэглэлийг дэмжихгүйээ

      Хариулах

    • Ме

      (66.181.189.31) 2017-10-09 09:18
      • 0
      • 1

      Яг үнэн

      Хариулах