Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрын бүрэлдэхүүндээ ямар хүмүүс ажиллуулахыг Ерөнхий сайд эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ

2017 оны 10-р сар 06-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр танай МАН-ын гишүүд ирэхгүй байна. Засгийн газрын шинээр байгуулагдах бүтцэд оруулах эсэхээс хамаараад ирэхгүй байна уу?

-Нам дотор янз янзын байр сууринаас хандаж байгаа асуудлууд байгаа байх. Миний хувьд Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд оролцож өөрийн дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Намын Бага хурал, Удирдах зөвлөл, бүлгийн шийдвэрүүд гарч Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлээд чуулганаар баталж байгаа нь хууль эрх зүйн талаасаа ямар нэгэн асуудал байхгүй гэсэн үг. Тийм учраас би чуулганы хуралдаандаа оролцож Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахад бүрэн бэлтгэгдсэн хүн гэдэг байр сууринаас би чуулган дээр үгээ хэлсэн.

-Зарим сайд нараа үлдээж ажиллана гэж байх шиг байна. Засгийн газрын шинэ бүтцэд та үргэлжлүүлэн ажиллах уу?

-Энэ бол Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудал. Ямар хүмүүсийг Засгийн газрын бүрэлдэхүүндээ ажиллуулах эсэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хууль эрхийнхээ хүрээнд шийдвэрлэнэ. Хамгийн гол нь Засгийн газрын сайд нар хэн байх вэ гэдгээс илүүтэй Төрийн албаны тухай хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд цаашид төрийн мэргэшсэн, чадварлаг албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах нь чухал юм.

-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байдлаар явах гэж байна?

-Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Яам, агентлаг хэвээрээ үйл ажиллагаагаа явуулна гэж хэлсэн. Засгийн газрыг яаралтай шуурхай байгуулна гэж ойлгосон. Одоо өвөл хаяанд тулчихлаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй  байна. Ийм нөхцөлд шуурхайлах байх гэж бодож байна. Түүнээс өөр мэдээлэл надад алга.

-Энэ Засгийн газрыг ямар түвшинд ажилласан гэж та үзэж байна вэ?

-Боломжийн сайн ажилласан гэж үзэж болно. Алдаа дутагдал байсныг үгүйсгэхгүй. Парламентын засаглалтай улс оронд Засгийн газартаа хариуцлага тооцож, огцруулах тухай асуудал гарч байдаг. Харин төрийн алба нь тогтвортой байх ёстой. Сайд бол улс төрийн албан тушаалтан. Сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн намын бодлогыг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Засгийн газар хариуцлага алдах юм бол сайд нартайгаа хариуцлагыг тооцдог. Хэдийгээр манай улс сайд солигдсон ч төрийн албан хаагчид тогтвортой ажиллах тогтолцоотой боловч бодит байдал дээр яг тэр журмаараа явж чадахгүй байна. Төрийн албыг бужигнуулдаг буруу жишиг тогтчихоод байна. Үүнийгээ засах хэрэгтэй байна.  

-Та Батлан хамгаалахын сайдаар ирж ажилласнаар тус салбарт халаа сэлгээ хэр их хийв?

-Манай яамны өөрийн онцлог гэж бий. Үүн дээр миний өөрийн баримталдаг зарчим бол төрийн албанд халаа сэлгээ хийж бужигнуулахын эсрэг байдаг. Үнэндээ надаас үл хамаарах ганц, нэг томилгооноос бусад төрийн албан хаагчдыг өөрчлөөгүй. Тус салбарт ажиллаж байсан хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаас нь анхаарсан. Батлан хамгаалахын яамыг Зэвсэгт хүчний жанжин штабтай нэг гэж ойлгоод байдаг дээр нэг тайлбар хэлье. Батлан хамгаалахын яамыг 1996 оноос хойш иргэний статустай улс төрч хүн сайдаар очиж удирддаг, төрийн захиргааны удирдлага, бодлогыг хэрэгжүүлж ажиллахдаа батлан хамгаалахын салбарт эрх зүйн хэм хэмжээг тогтоолгох, тогтоох, хэрэгжилт биелэлтийг хангуулах, төсвийн хэрэгжилтэнд хяналт тавих, иргэний хяналтыг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт тавих гэх мэт үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг. Харин Зэвсэгт хүчний жанжин штаб нь цэргийн хэргийнхээ асуудлыг бүрэн хариуцдаг байдлаар чиг үүрэг нь тусдаа юм. Ингэж цэргийн мэргэжлийн дээд удирдлага нь Зэвсэгт хүчний жанжин штаб байдаг. 2016 оны есдүгээр сарын 1-ны өдөр Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг баталснаараа Зэвсэгт хүчний удирдлага, чиг үүргийг дотор нь маш тодорхой ялгаж өгсөн. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчин жанжин штабт ямар нэгэн томилгоо хийхийг хуулиар хориглож, цэргийн бэлэн байдал, цэргийн сахилга, албан хаагчдын сургалт бэлтгэл, осол аваар, бэлэн байдал зэвсэгт хүчний бүхий л асуудлыг Зэвсэгт хүчний жанжин штаб бүрэн хариуцахаар болсон юм.

-Өнгөрсөн жил гаруй хугацаанд таны хариуцсан салбарт цэргийн албан хаагчидтай холбоотой хэд хэдэн ноцтой асуудал гарч, таныг огцруулах тухай асуудлыг хөндөж байсан. Та тухайн үед хариуцлагаа хүлээхэд бэлэн гэж мэдэгдэж байсан. Та өнгөрсөн хугацаанд ямар хариуцлага хүлээсэн бэ?

-Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдсэн 2016 оны хуулиар хэн юу хариуцахыг маш тодорхой зааж өгсөн. Цэргийн мэргэжлийн удирдлагыг буюу жагсаалын цэргээс эхлээд тасаг, салаан дарга, суман, батальон шат шатандаа юуг хариуцах, ямар хариуцлага хүлээлгэхийг хуульчилж өгсөн. Тийм учраас хариуцах байгууллага, албан тушаалтан нь маш тодорхой. Олон нийтийн дунд энэ тухай ойлголт сүүлийн  20-иод жил бүдэг тодорхойгүй явж ирсэн учраас Батлан хамгаалахын яам бүх асуудлыг хариуцах мэтээр ойлгоод байдаг  л даа. Гэтэл хуулиар хариуцлагыг шат шатанд нь хэнд яаж хүлээлгэхийг нь тодорхой заагаад өгчихсөн.

-Тэгвэл Зэвсэгт хүчний Жанжин штаб ямар хариуцлага хүлээсэн бол?

-Би өөрийн эрх мэдлийн хүрээнд ажлын хариуцлагатай холбоотой асуудалд хуулийн дагуу тодорхой арга хэмжээ авсан тохиолдлууд бий. Зэвсэгт хүчний жанжин штаб ч өөрийн хүрээнд шат шатандаа хариуцлагаа тооцоод явж байгаа. Хэрэг зөрчил, осол аваартай холбоотой хэд хэдэн асуудлуудын зарим нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна. Заримынх нь шалгалтын дүн гарч хариуцлагыг тооцсон байна. Бодит хууль эрх зүйн үндэслэл дээр тулгуурлаж хуулийн хариуцлагыг тооцохгүй бол зөвхөн нийгэмд сүр дуулиан болсон гэх хүрээнд шийдвэр гаргаж бас болохгүй юм.

-Та Батлан хамгаалахын салбарт ямар ажлуудад анхаарлаа хандуулан ажиллав. Гол хийсэн ажлуудаасаа дурдахгүй юу?

-Улстөрч хүн иргэний хяналтыг тавьж ажиллаж байгаагийн хувьд ил тод ажиллах зарчмыг баримталсан. Өнгөрсөн 2016 онд Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлтэй холбоотой багц хуулиуд батлагдан гарсан. Хууль батлагдсантай холбоотойгоор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн ажлуудыг хийсэн жил боллоо. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалаад манай батлан хамгаалахын салбарт хуримтлагдсан мөнгөтэй холбоотой асуудлууд үүссэн байсан. Ялангуяа цэргийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, цалин, тэтгэлэгтэй холбоотойгоор хуримтлагдсан байсныг тухайн бүрт нь шийдвэрлэж ирлээ. Монгол Улс цэргийн армитайн хувьд цэргийн хувцас, хоол ахуйн хангамжыг улс хариуцдаг байсныг 2015 оноос хойш цэргийн албан хаагчдын хувцасны зардлыг төсөвт тусгахаа больсон байсан. Үүнийг хөөцөлдөж 2018 оны улсын төсөвт жилийн таван тэрбум төгрөгийг эргээд суулгаж чадлаа. Цэргийн төв эмнэлэг одоо төсөвтэй, орон тоотой, хэвийн үйл ажиллагаагаар ханган ажиллаж байна. Урьд нь Хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Цэргийн нэгдсэн эмнэлэг хамт байсан нь тусдаа салсан. Одоо цэргийн төв эмнэлэгт зөвхөн цэргийн албан хаагчид төдийгүй Баянзүрх, Налайх, Багахангай дүүргийн иргэдийг хүлээн авч үйлчилж байна. Мөн зүүн гурван аймгийн тархи, зүрх шигдээс, цус харвалт өвчний мэс заслыг хүлээж авч байна. Батлан хамгаалахын яам хуулиараа Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалахын их сургууль, Алдар хороо, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гэсэн харьяа байгууллагуудтай. Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангийн цалин, хангамж, бүтээн байгуулалтанд  анхаарсан жил боллоо. Тухайлбал, гурван ангид 200 цэргийн албан хаагчдын байрыг ашиглалтад шинээр оруулсан байна. 40 айлын гурван орон сууцыг энэ жил шинээр барьж ашиглалтанд оруулна. Баян-Өлгий аймгийн цэргийн ангийг шинээр барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Манай улс өөрийн төсөв хөрөнгөөр цэрэг зэвсэг техникийг шинэчлэхэд сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй. Ингээд УИХ, Засгийн газраас Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүрэгтэй яам болсонтой холбогдуулан тус салбарт анхаарал тавьж ажилласан. Ирэх 2020, 2030 он хүртэлх төрийн цэргийн байгуулалтын хөгжлийн томоохон хоёр хөтөлбөрийг баталж гаргасан. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд цэрэг зэвсгийн техникийн шинэчлэлийг хийхэд 200 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон түүхэн шийдвэрийг энэ Засгийн газар гаргасан.

-Энхийг сахиулах ажиллагааны цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна. Энхийг сахиулах ажиллагаанд инженерийг явуулах тухай яригдаж байгаа юм билээ?

-Манай салбарын хувьд гадаад харилцаа сайн хөгжсөн. Дэлхийн 32 улстай батлан хамгаалахын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна. Тавантолгой дахь цэргийн сургалтын бааз бол Азид эхний тив бүс нутагтаа гуравт орохоор сургалтын томоохон бааз гэж үнэлэгддэг. Энэ хүрээнд харилцан хээрийн сургууль, дадлага, олон талт хамтын ажиллагаа өрнүүлж байдаг. Тухайлбал, Катар, Япон зэрэг улстай хамтарсан хээрийн сургууль, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хээрийн сургуульд оролцоод ирсэн ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны дараа ОХУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан цэрэг техникийн хамтын ажилагааны газрын орлогч дарга Дрожов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж гэрээний хугацаа сунгаж гарын үсэг зурсан. Ер нь монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь салбартаа том ололт амжилтыг авчирч байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн албан хаагчид явснаар Монголын нэр хүндийг НҮБ-д төдийгүй олон улсад өргөж байна. Монголын цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаагийн нүүрээр хүчирхэг орнуудын дэмжлэг туслалцаа манай улсад ирэхийн зэрэгцээ цэргийн албан хаагчдын маань  ур чадвар өсөж, хувь хүн болон гэр бүлд нь эдийн засгийн бодит нэмэр болж чадаж байгаа юм.  

-Танай салбартай холбоотой багагүй хэл ам гардаг. Тухайлбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн ерөнхий захирал, хурандаа Б.Коля гэдэг хүнтэй ажлын хариуцлага тооцож ажиллахгүй байгаа тухай яригддаг. Та үүнд юу гэж хариулах вэ?

-Би сайдаар ирээд томилгоонд хувийн эрх ашгаар хандсан нэг ч зүйл байхгүй. Б.Коля гэдэг хүн урьд нь Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал, дэд захирал зэрэг хэд хэдэн ажил хийж байгаад ажлаасаа халагдсан юм билээ. Ингээд гурван шатны шүүхээр эргээд ажилд нь томилох шийдвэр гарсан байдаг. Зөвхөн Б.Коля ч төдийгүй Батлан хамгаалах  яамны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга хурандаа Х.Батсайхантай холбогдох хэргийг прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Мөн Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Г.Жаргалсайханд холбогдох хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон байдаг. Ажилд нь эргүүлэн томилох Монгол улсын шүүхийн  шийдвэрийн дагуу эргээд ажилд нь томилсон асуудал юм. Ер нь манай салбарт хэл ам тасардаггүй. Тэр дундаа хэн нэгнийхээ талаар гомдол гаргаж шалгуулах асуудал байдаг юм билээ.

Б.Колятай холбоотой асуулт ирсний тухайд надад хэлэх зүйл байна. Манай салбарт олон жил ОХУ-ын цэргийн чиглэлийн компани пүүстэй хамтран бараа, тоног төхөөрөмжийг зуучилж нийлүүлж ирсэн “Эхэн трейд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Жаргалсайхан гэдэг хүн надад Б.Колятай холбоотой мэдээлэл ирүүлсэн. Б.Коля гэдэг хүн ОХУ-ын төлөөлөгчдөөс хувьдаа мөнгө нэхэмжилсэн байна гэх өргөдөл ирэхээр нь би шалгуулдаг газар нь шалгуулж тогтоолгоё гээд Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулсан. Ингээд 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр АТГ-аас надад хариу ирүүлэхдээ “Мэдээлэлд дурдагдсан асуудал нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна” гэсэн албан тоотоор хариу ирсэн. Мөн үүний дараагаар Нийслэлийн прокурорын газраас Б.Коляд холбогдох мэдээлэлд “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” 51 тоот тогтоол гарсан талаар мөн мэдэгдэж байсан. Миний хувьд зарчмын байр сууринаас хандаж, мэдээлэл ирсний дагуу шалгах ёстой хуулийн байгууллага Авилгатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтийг тавьж шалгуулж шийдвэрлүүлсэн болно. Иймд миний нэрийг Б.Коля гэдэг хүнтэй холбож ярих нь ямар ч үндэслэлгүй.

Б.ДОЛЗОДМАА

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.184.242) 2017-10-09 10:29
      • 0
      • 1

      Baterdene said shig l shudraga,eh oronch humuuseer Zasgiin Gazariig burduuleh heregtei dee

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-08 22:18
      • 0
      • 1

      Xun muulj baigaa doorx mangar paaktlaad xalagdsan amitan baigaa,os xorsoldoo shataad uxne dee,tenger chamaig shiitgene xaxa!!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.180) 2017-10-08 18:33
      • 0
      • 1

      Тэнэгүүдээ энд БХЯ-ны тухай ярьж байгаа болхоос монгол бөхийн тухай яриагүй байна. Цэргийн алба хаагаагүй бол дуугай бай. Бөхийнхөө бөгсийг долоогоод хэвтэж бай малнуудаа.

      Хариулах

    • Зочин

      (171.25.193.20) 2017-10-08 18:24
      • 0
      • 2

      Шаал дүнхүү, маш их шуналтай хүн олоод ир гэвэл энэ ярьдаг бөхийг л чирээд ирэх байх шүү хэ хэ

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.222) 2017-10-08 10:47
      • 2
      • 0

      AVARGA SAID MANAI YAMAND IREED MASH OLON SAIN UILS HIISEEN! TANIIG BID BUHEN DEMJNEE! TANID SAIN SAIHNIIG HUSEED,ULAM IH AMJILT GARGAARAI GEJ EROOE!

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.222) 2017-10-08 10:34
      • 2
      • 0

      Baagii Saidiig muulah sanaatai BHYamnaas hoogdson bolon tednii gar hol bolson,mongo oloh sanaatai,tsol goridson bylduuch amitad amaa tatval taarna,komentoo 3 daraalj huulaad orulaad ch nemergui dee! Jimger nohoi hutsaj l baidag,Jingiin tsuvaa yavj baidag....gedeg baihaa! MONGOLCHUUD AVARGAA DEMJINEE!

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-08 08:30
      • 2
      • 0

      186-d orson pizda...yamar ataa horsoltoi novsh ve! Halhiin ih Avargiig cham shig muu amitanii ug helsneer Ard tumen ni ulam hamgaaldag yum...tetgeveriin ovgon chi amaa tat...Mongolchuud ih Avargaa hairladag yum medvuu pizda mini!

      Хариулах

    • Зочин

      (217.170.197.83) 2017-10-08 18:31
      • 0
      • 1

      202.9.42.231 энэ ярьдаг бөхийн өөрийнх нь IP хаяг байхаа. Хөлдүү сда нэг хаягнаас л өөрийгөө магтаад ккк

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-08 08:20
      • 2
      • 0

      Xun muulj baigaa doorx mangar paaktlaad xalagdsan amitan baigaa,os xorsoldoo shataad uxne dee,tenger chamaig shiitgene xaxa!!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.180) 2017-10-07 15:12
      • 0
      • 3

      БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Б. БатЭрдэнэ сайд байхдаа Шүүхийн шийдвэрийн хууль их хурлаар орж эцсийн хэлэлцүүлэг хий үед ШШГЕГ-т гурван хүн генерал цолтой байж болно гэж гар өргөөд Ж.Эхбаяр гишүүнд генерал гэж ямар албан тушаалын цол юм гэдэг талаар зад шүүмжлэгдээ сууж байсан хүн шүү дээ. Одоо Коляд генерал цол олгох гээд ичих ч үгүй явж байгаа гэсэн Ерөнхийлөгчид даан ч өгөхгүй нь сайхан л даа. Колятоогой. Хоёулаа армиас хурдан зайлах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.180) 2017-10-07 15:12
      • 0
      • 3

      БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Б. БатЭрдэнэ сайд байхдаа Шүүхийн шийдвэрийн хууль их хурлаар орж эцсийн хэлэлцүүлэг хий үед ШШГЕГ-т гурван хүн генерал цолтой байж болно гэж гар өргөөд Ж.Эхбаяр гишүүнд генерал гэж ямар албан тушаалын цол юм гэдэг талаар зад шүүмжлэгдээ сууж байсан хүн шүү дээ. Одоо Коляд генерал цол олгох гээд ичих ч үгүй явж байгаа гэсэн Ерөнхийлөгчид даан ч өгөхгүй нь сайхан л даа. Колятоогой. Хоёулаа армиас хурдан зайлах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (66.181.186.180) 2017-10-07 14:48
      • 0
      • 3

      БатЭрдэнэ сайд болоод яамны нэр хүндийг унагасан хүн мөнөөс мөн цэргийн хэргийн анхны мэдлэггүй дээр хувийн сонирхол ихтэй,Колятай нийлж оросоос илжирсэн каракуль хурганы арьс шахсан тэр нь одоо ч үйлдвэрт нь байгаа. Солонгост данстай гээд байгаа найз Нямдаваагаа оёдлын үйлдвэрийн орлогч даргаар тавьсан одоо жинхэнэ даргаар тавихаар бэлэн болсон энэ нэгдэх өдрөөс томилох гээд хуучин даргад нь костюм оёулаад үдэж гаргахаар бэлэн болсон мөн Коляг Оросын Эрхүү хот,Солонгос улсад явуулж мөнгө нэхсэн хэрэг миегомбын Нямдаваагийн солонгос дансны будилаан зэргийг даруулахаар явуулсан ийм л нүгэлтэй хүндээ. 63настай тэтгэврийн Колягаар арми дутаа юу? Б.БатЭрдэнэ БХЯ-нд тарьсан балаг одоо болоо ичих ч үгүй дахиад сайд болно гээд явж байгаа гэсэн яасан мулгуу хүн бэ?

      Хариулах

    • Зочин

      (192.42.116.16) 2017-10-07 13:58
      • 0
      • 4

      Batlan xamgaalax salbarig suiruulj baigaa box

      Хариулах

    • Зочин

      (51.15.34.210) 2017-10-07 10:11
      • 0
      • 5

      Бат-Эрдэнэ, Даваа 2-ын үед цэргийн сахилга алдагдагдаж олон сайхан залуус амиа алдлаа. Энэ 2 одоо болтол албан тушаалтайгаа зууралдсан хэвээрээ л байна. Одоо энэ салбараас холдож үзээ. Увайгүй шаар байж.

      Хариулах

    • Зочин

      (51.15.40.233) 2017-10-07 10:01
      • 0
      • 7

      Хөлдүү бөхийг долоогч нэг баагий 202.9.42.231 IP хаягнаас 16 удаа коммент бичсэн байна. Ийм л Т1 хүмүүс түүнийг дагана даа кк

      Хариулах

    • Зочин

      (178.17.170.196) 2017-10-07 09:56
      • 0
      • 9

      Ийм дүнкүү БХ-ын сайдтай улс манайх л байдаг байх. 61 настай өвгөний "хурандаа" цолыг сэргээдэг ийм хуульч нэртэй сайд байх гэж...

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:48
      • 7
      • 0

      Taniig demjij bgaa shu, amjilt husye

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:47
      • 7
      • 0

      Mongolchuud uhaantai,Baagii avargaa demjineeeeeeeeee

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:46
      • 6
      • 0

      Сайн ажилласан танд амжилт хүсье

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:45
      • 7
      • 0

      Их хуралд 4 сонгогдсон хүн сайд хийхээс өөр яахав мундаг хүн дээ хэнтий нутагтаа их зүйл хийсэн дээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:44
      • 7
      • 0

      Дэмждэг хүмүүсийн минь нэг та чадна аа

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:43
      • 7
      • 0

      uujuu taiwan bodood zuw hudluwul hiih ajil ch ih bnda awarga min

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:43
      • 7
      • 0

      Манай салбарт их том асуудлуудыг шийдэх стратегийн төвшинд юм хийсэн дээ, энгийн ард оййлгохгүйй л байна

      Хариулах

    • Зочин

      (97.74.237.196) 2017-10-07 10:06
      • 0
      • 5

      Пялдага сда минь наад тэнэг бөх чинь тактикийн түвшиний салаа, ротынхоо ялгааг мэдэхгүй байж юун стратеги вэ? ккк

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:42
      • 7
      • 0

      Avargaaa! Tanig demjij baigaa shuu Mongolchuud!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:41
      • 7
      • 0

      Олон жил яригдсан хуулийг батлуулж чадсан бас цэргийн чуулгын алба хаагч цэргийн алба хаагч нарын нийгмийн асуудлыг шиыдсэнд баярлаоаа

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:41
      • 7
      • 0

      Avraga maani uneheer alsiig harsan uujuu bodoltoi Hun shuudee ta urgeljuuleed ajillah hunii neg gej boddog shuu tand ajiliin amjilt husye

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:40
      • 7
      • 0

      Эх оронч хүн шүү их хуралд байгаа цөөхөн эх орончдын нэг шүү

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:38
      • 7
      • 0

      Uneheer unen heljee Ard tumen buruu oilgolttoi bdagshdee sain yrij taniulah l heregtei shuu

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:37
      • 7
      • 0

      D.Avraga Bat-Erdene maani УИХ d odoo bgaa gishuudeesee iluu turshlagtai. Ard tumnii songolt, itgeliig daaj irsen mundag uls turch hun munuus min. Baigaliin bayalgaa hamgaalsan Urt nertei huuliig sanaachlan batluulj, bas bas uuur mundag saihan ajiluud duridbal zunduu l bii. Ungursun jiluuded ard tumen batlan hamgaalah salbart chamgui sain dun tavisan. Avragaa demjijbbnaaaa Tanid amjilt husii

      Хариулах

    • Zochin

      (202.9.42.231) 2017-10-06 20:36
      • 7
      • 0

      Ene tom Yamnii ajliig Avraga said maani mash sain hiiseen! Olon 1000-gan tsereg armitai aild yu es toxioldox bilee...Mongo sanhuug tuuhendee baigaaguigeer shiidej ogson baina,Ard tumen Avaraga saiddaa bayarlalaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Huraiiiiiiiiiiiiii

      Хариулах

    • Zochin

      (202.9.42.231) 2017-10-06 20:36
      • 7
      • 0

      Ene tom Yamnii ajliig Avraga said maani mash sain hiiseen! Olon 1000-gan tsereg armitai aild yu es toxioldox bilee...Mongo sanhuug tuuhendee baigaaguigeer shiidej ogson baina,Ard tumen Avaraga saiddaa bayarlalaa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Huraiiiiiiiiiiiiii

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.231) 2017-10-06 20:35
      • 7
      • 0

      AVARGAA! TA ULS EX ORNIIXOO TOLOO SHUDRAGAAR ZUTGEJ BAIGAA TSOOXON ULS TORCHIIN 1 SHUU! IIMD TOR,ZASAGTAA OORIIN XUCH BOLOTSOOGOOGOO TUSLAARAI,TAND MONGOLIIN ARD TUMEN ITGESEER BAIGAA SHUU!!!

      Хариулах

    • Зочин

      (59.17.149.86) 2017-10-06 12:53
      • 0
      • 7

      Пялдага царайлаад эхэллээ. Сайдын суудал сайхан байсан байх даа. Өчнөөн цэргүүд үхээд байхад ямар ч хариуцлага хүлээгүй гэж байсан сайд шүү

      Хариулах