Буянт сайн хүн шударга ёс руу зүтгэдэг, шальгүй жижиг санаат хүн ашиг олз руу зүтгэдэг

2017 оны 10-р сар 06-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

1. Хvмvvнлэг чанар гэдэг сайхан vг, энэрсэн шинжтэй царай хоёроор бvрэн илрэх нь тун ховор. 

2. Би өдөрт гурван удаа дараахь асуултыг өөртөө тавьдаг. Хvмvvсийн төлөө би чин зvрхнээсээ зvтгэсэн vv? Найз нартайгаа харьцахдаа илэн далангvй байж чадсан уу? Надад зааж сургасан тэр зvйлийг би дагав уу?

3. Хэрэв өвөг дээдсээ, өнгөрсөн улирагсдаа хайрлан хvндэтгэх юм бол тvмэн олонд сайн vйл шинээр бэхжмv.

4. Эзэгнэн захирагч сайн vйлсэд тулгуурлаж чадваас өөрийг нь тойрон эргэлдэж буй тvмэн оддын дунд хvндтэй байрыг эзэлсэн Умардын Алтан гадас од лугаа адил аа.

5. Хэрэв зөвхөн хуулиар чангалж, шvvж цээрлvvлэхийг чухалчилбаас ард тvмэн болгоомжтой болох авч ичих зовохын сэтгэлгvй байх болно. Хэрэв сайн vйлийн vндсэн дээр захирч, заншил дагасан ёс журмын дагуу цэгцэлбээс тvмэн олон ичиж зовдог болох төдийгvй дуулгавартайяа дагах ажгуу.

6. Сайн vйлт хvн бол багаж зэвсэг биш.

7. Санаа өгдөггvй сургалт хэрэггvй, бас сургалтаар олоогvй санаа осолтой.

8. Бусдын санааг хэт дагах нь зөвхөн хор хvргэмv.

9. Ард олныг яаж дуулгавартай болгох вэ гэж асуухад Анхны багш (Конфузий): -Хэрэв шударга бусчуудын дээр шударга vнэнч хvмvvсийг өргөмжлөн тавибал ард олон дуулгавартай байна. Хэрэв шударга бус хvмvvсийг шударга шулуун хvмvvсийн дээр өргөмжлөн тавибал тvмэн олон vл сонсоно гэж хариулжээ.

10. Зөвхөн хvнлэг хvн л хvмvvсийг хайрлаж ч чаддаг, хvмvvст жигшин дургvйцэж ч чаддаг.

11. Хvн бvр хvсэл шуналаасаа л болж алдаанд ордог. Хvний алдааг нь анзаарч ажиглаваас тvvний хvн чанарын хэмжээ нь танигдана.

12. Замд гарахаар зорьсон боловч хоол унд, хувцас хунараар гачигдана гэдгээс хулчийж буй бол тийм хvнтэй ярихын хэрэггvй

13. Буянтай хэрсvv хvн сайн vйл рvv эрмэлздэг Шальгvй жижиг хvн орон нутгаа санадаг Ухаантай хэрсvv хvн цээрлэл хvлээхээс буцдаггvй Шалигvй жижиг хvн өршөөл горьдож суудаг.

14. Зөвхөн ашиг хонжоог чухалд vзвэл хор хөнөөл цугларан нэмэгддэг.

15. Буянтай сайн хvн шударга ёс руу зvтгэдэг, шальгvй жижиг санаат хvн ашиг олз руу зvтгэдэг.

16. Тэнцэхvйц сайн хvнтэй учирвал тvvнтэй зэрэгцэхийг хичээ, vл бvтэх хvнтэй учирсан бол өөрийн дотор сэтгэлээ бод.

17. Эцэг, эх хоёрынхоо насны тухай байнга бодож бай. Yvнд хvvгийн баяр баясгалан, айдас тvгшvvр хоёр сууж явдаг юм.

18. Хэлсэн vгээ хэрэгжvvлэхгvй болуузай хэмээн өвөг дээдэс маань дуугvй байхыг чухалчилдаг байжээ.

19. Тэвчээр нуруутай хvн алдаа бага гаргадаг.

20. Хvмvvс шударга шулуун байснаар амьд явах жамтай. Хэрэв хууран мэхлэгч этгээд амьд байж, болж бvтээд байгаа бол энэ нь санамсаргvй хэрэг.

21. Дундаж хvнээс дээшээ гарсан хvнтэй дээд юмны тухай ярьж болно Харин дунджаас доогуурхтай дээд юмны тухай ярьж болохгvй.

22. Хvмvvс зан авираа засаж сайжруулахгvй, сургаж хэлээд байгаа юмыг ойлгохгvй, бас vvргээ мэдэж буй атлаа тvvнээ биелvvлж гэм согогоо хаяж гээх чадваргvйг хараад би гасалж гунихрах юм даа.

23. Төгөлдөр мэргэн хvнтэй учирна гэж бодохоо би бvvр больсон. Буянтай сайхан хvнтэй уулзвал л болох нь тэр бололтой.

24. Хvн яахаараа дөр жолоогvй хэнэггvй, vг сvггvй худалч, ичих нvvргvй шударга бус байж чадаж байна вэ гэдгийг би ер нь ойлгодоггvй юм.

25. Анхааруулан хэлсэн зvй ёсны сануулгыг хvлээж авахгvй байж яахин болох билээ. Тэгэхдээ энэ дагууд өөрөө засрах нь чухал. Аятайхан хэлж буй зөвлөгөөг сонсоод баярлахгvй байж хэрхэн болох билээ. Тэгэхдээ зөвлөгөөний утга учрыг сайн олох нь чухал. Зөвшөөрөөд л байдаг авч өөрийгөө засдаггvй, утга учрыг нь олоогvй байж баярлачихдаг хvмvvст би тусалж чадахгvй

26. Мэдэж буй хvн эргэлздэггvй Хvнлэг хvн сэтгэл чилдэггvй Зоригтой хvн айж эмээдэггvй.

27. Буянтай сайн хvн бол хvнд байгаа бvх сайн юм нь ялж дийлэхэд тусалдаг. Шальгvй жижиг хvн бол муу юм нь ялж дийлэхэд нөлөөлдөг.

28. Чи хэрэв өөрөө биеэ зөв авч явж байгаа бол чамайг ямар ч тушаал мушаал хэрэггvйгээр дагана. Чи өөрөө биеэ буруу авч явбал тушааж албадсан ч тоохгvй

29. Өөртөө хатуу, бусдад энэрэлтэй байвал өс хонзон vvсдэггvй. 30. Шударга ёсны тухай ярихгvйгээр бvтэн өдөржингөө цэцэрхэн сууж яахин болох билээ!

31. Ухаантай сийрэг хvн өөрийн төгөлдөр бусдаа л санаа зовохоос биш, нийтэд алдаршсангvй хэмээн харуусан гомдолдоггvй юм.

32. Ухаантай сайн хvн жижиг юманд vнэлэгддэггvй боловч бvхий л аугаа ихийг хийж чадна. Шальгvй жижиг хvн бvхий л аугаа ихэд хvч чадалгvйн учир бага жижиг юманд vнэлэгддэг.

33. Ухаантай сайн хvн зарчмыг хатуу барьдаг боловч зөрvvдэлдэггvй.

34. Зам адилгvй байвал төлөвлөгөөг хамтран зохиодоггvй.

35. Яруу тод байх гэдэг ярианд тавигддаг гол шаардлага.

36. Ашигтай тустай найз гурав, хор хөнөөлтэй найз бас гурав буй. Шударга нөхөр, цэвэр цагаан сэтгэлтэй нөхөр, ихийг мэддэг нөхөр гурав ашигтай. Худлаа хэлдэг найз, хоёр нvvр гаргадаг найз, сайхан ярьдаг найз гурав хортой.

37. Ухаантай сийрэг хvн гурван цээрийг барьдаг. Амьсгал, цус нь халуун буй бага залуу насандаа хормойн цэнгэлээс зайлсхийдэг. Амьсгал, цус нь хvчтэй буй идэр насандаа хэрvvл маргаанаас зайлсхийдэг. Амьсгал, цус нь суларсан өтөл насандаа хомхойн шуналаас зайлсхийдэг.

38. Ухаантай сийрэг хvн есөн бодлоор цэнэдэг. Ажиглан харж буй vедээ лав тод харав уу гэж боддог. Сонсон байгаа vедээ бат зөв сонсов уу гэж боддог. Царайны илрэл минь зөв байна уу, яриа минь илэн далангvй байна уу, ажил хэрэгтээ зөв зvйтэй хандав уу гэж тэрбээр ямагт боддог. Тэрбээр эргэлзэж байгаа бол зөвлөлдөх тухайд боддог. Уурсан хэлэгнэж буй бол муу vр дагаврын тухайд боддог. Ямар нэгэн юм хийхийнхээ өмнө шударга ёсны тухай боддог.

39. Хамгийн дээд мэргэн ухаан, хамгийн их тэнэг явдал хоёр хэзээ ч vл өөрчлөгдмv.

40. Цуурхал тарааж буй хvн сайн vйлийг гээсэн байдаг.

41. Шальгvй муу хvнтэй хамт эзэнд зvтгэж хэрхэн болох билээ? Шальгvй муу хvн бол зорилгодоо хараахан хvрээгvй байхдаа зөвхөн тvvндээ л хvрэх гэж зовж шаналан зvтгэдэг. Зорьсондоо хvрчихвэл тэндээ тогтож тэсэж байх гэж шаналдаг. Олсноо алдчихгvй юмсан гэж зовж шаналахдаа тэрбээр ямар ч муу юм хийхэд бэлэн байдаг.

42. Шальгvй жижиг хvн алдаа гаргачихвал ямагт өөрийгөө цайруулан зөвтгөх гэж оролдлог.

Күнзийн сургаалаас...

Орчуулсан Б.Даш-Ёндон. Софи хот. 2004 оны аравдугаар сар

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.