Эртний Хятадын гэгээрсэн хүмүүн Лаозын сургаалаас...

Twitter Print
2017 оны 10-р сар 11-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

"Би бол тэр, тэр бол би юм..." Ошо багш Лаозын тухай

-Дао үзэгдэхгүй, түүнээс дуу авиа гарахгүй, түүнд хэлбэр дүрс байхгүй, хараад харагдахгүй, чагнаад дуулдахгүй, тэмтрээд баригдахгүй. Шавраар сав суулга хийхэд, сав нь дотроо хоосон байх л юм бол ашиглах боломжтой. Байшин барилга босгохдоо цонх хаалга зэрэг онгорхой зай гаргадаг. Тэгээд ч байшин дотроо хоосон зайтай байж гэмээнэ л түүнийг ашиглах болно. Иймээс аливаа зүйлийн хэр ашиг тустайг тодорхойльё гэвэл хэр их хэмжээний хоосонг агуулж байна вэ гэдгийг харах нь зүй. Дао бол чухам энэ л хоосон бөлгөө.

-Сэтгэл гутралтай байна уу? Өнгөрсөнд амьдарч байна гэсэн үг. Түгшүүртэй байна уу? Ирээдүйд амьдарч байна гэсэн үг. Амгалан байна уу? Одоод амьдарч байна гэсэн үг.

-Бүх хүн сайхан юм гэж ямар сайхан болохыг таньж мэдсэн тэр цагт муухай гэгч бий болжээ. Сайн юм гэж юу байдгийг хүмүүс мэдсэн цагаас хойш муу юм оршин тогтнох болжээ.

-Бодит хийсвэр хоёр ахуй бие биеэ төрүүлж, хэцүү хялбар хоёр хэн хэнээ бүтээж, урт богино хоёр харилцан шүтэлцэж, өндөр нам хоёр авиа нэгдэж байж яруу тансаг аялгуу дуурсган, өнгөрсний араас залгах хойч нь дагаж явдаг.

-Түүнчлэн мэргэн хүн юм хийхгүй суухын зэрэгцээ зогсоо зайгүй сургаалаа номлож байдаг.

-Илүүгээр дутууг нөхөгч дао нумыг санагдуулна. Нумын дээд хэсэг хичнээн доошилно, доод хэсэг тэр хэмжээгээр дээшилдэг.

-Жинхэнэ дао баячуудаас авсан зүйлээ ядууст өгдөг. Харин хүний дао үүний эсрэгээр байх юм. Бусдаас ямар нэгэн юм хожихыг санаархсан хүн эцсийн дүнд өөрт байгааг алддаг.

-Хүн амьдралд хэтэрхий их тэмүүлдгээсээ болоод л даанч богинохон насалдаг юм даа.

-Тэнгэрийн дор юм бүхэн ердөө л цаг зуурын төдий билээ. Бага юманд тэмүүлэх аваас түүнээ олж авна. Их юманд санаа хандуулбаас төөрөгдөлд унана.

-Аливаа юмны хэмжээг мэддэг хүнд азгүй явдал нүүрэлдэггүй. Хүсэл тачаалынхаа хэмжээ хязгаарыг мэдэхгүй байх шиг тийм их гай зовлон үгүй.

-Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй. Ярьж байгаа хүн харин юу ч мэддэггүй байх нь олонтаа. Олон юм амлаж байгаа бол тэр итгэл даах хүн яавч биш.

-Намайг бага мэдэж байх тусам би эрхэм хүндтэй. Ийм л шалтгаанаар гойдын ухаантай хүмүүс болхи муу хувцас өмсөж, түүн дороо эрдэнийн чулуу өвөртөлж явдаг.

-Хүмүүсийг араасаа дагуулахыг хүсч байвал, өөрөө тэдний араас дага.

-Ухаантай хүн амьдралаа өег хангалуун байлгахын төлөө тэмцдэг, түүнээс биш эд хогшил хураадаггүй.

-Үнэн үг уран гоё байдаггүй.

-Өөрийнхөө бодол санааг хянаж бай, тэр бол ирээдүйд хийх үйлдлийн чинь эхлэл.

-Гойдын тэгш шулуун нь муруй мэт харагддаг шиг гоц мэргэн ухаан тэнэглэлтэй төстэй санагдах нь бий.

-Нас барсан атлаа мартагдаагүй хүн л мөнхийн хутгийг олжээ.

ЛАОЗ "ДАО ДЭ ЗИН" судраас...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.