Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр ням гарагт тохиож байна

Twitter Print
2017 оны 11-р сар 14-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан билээ.

Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-ний ням гарагт тохиож байна.

2017 оны "Бүх нийтийн амрах" өдрүүд нийтдээ 9 баяраар 14 хоног амрахаар байгаа юм. 

Энэ жилийн хувьд бүх нийтээр амрах зарим өдрүүд бямба, ням гарагт таарч байгаа тул Засгийн газраас энэ асуудлыг хэлэлцэж, холбогдох хуулийн заалтыг үндэслэн тухайн өдрүүдийг ажлын өдөрт шилжүүлэх шийдвэр ч гаргаж байсан. 

         Огноо

 Гариг

                                         Баяр

2 сарын 27

Даваа

Цагаан сарын шинийн нэгэн

2 сарын 28

Мягмар

Цагаан сарын шинийн хоёрон

3 сарын 1

Лхагва

Цагаан сарын шинийн гурван

3 сарын 8

Лхагва

Эмэгтэйчүүдийн баярын өдөр

6 сарын 1

Пүрэв

Эх үрсийн баяр

7 сарын 11

Мягмар

Үндэсний Их Наадам

7 сарын 12

Лхагва

Үндэсний Их Наадам

7 сарын 13

Пүрэв

Үндэсний Их Наадам

7 сарын 14

Баасан

Үндэсний Их Наадам

7 сарын 15

Бямба

Үндэсний Их Наадам

11 сарын 19

Ням

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр

11 сарын 26

Ням

Тусгаар тогтнолын баяр

12 сарын 29

Баасан

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр

2018 оны 1 сарын 1

Даваа

Шинэ жил

*Цагаан сар болон Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэх өдрүүд нь жил болгон өөр өөр байна.

www.mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.31.16) 2017-11-13 15:22
      • 0
      • 0

      Эзэн Чингисийн төрсөн өдрийг өдий болтол үнэн зөв тогтоогоогүй шүүдээ.Түүхчдийн маргадаг асуудлын нэг.Зун төрсөн гэж байснаа гэнэт өвөл гэдэг болсон.Ичгэвтэр юм өдий болтол нэг мөр маргаангүй болоогүй

      Хариулах