Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн буман удаа унших "Буман Дарь-Эх" хурал энэ амралтын өдрүүдэд болно

Twitter Print
2017 оны 10-р сар 06-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг энэ амралтын өдрүүдэд буюу 10-р сарын 7,8-ны өдрүүдэд 11 цагт зохион байгуулахаар болжээ. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд Буман Дарь-Эхийн хурал хурна. 

Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж, "Буман Дарь-Эх" хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.

Жил болгон зохиогддог уг арга хэмжээнд өнгөрсөн жил 1500 гаруй сүсэгтэн олон хүрэлцэн ирж оролцож байжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.