Халдлага үйлдсэн этгээд мөрийтэй тоглоомд донтогч байжээ

Twitter Print
2017 оны 10-р сар 03-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

Лас Вегасын “Мандалая Бэй” цамхаг зочид буудлын 32 давхрын задгай талбайд болж байсан хөгжмийн наадмын үеэр тус зочид буудлын 32 давхрын цонхоор гал нээсний улмаас 59 хүн амь үрэгдэж, 527 хүн хүнд хөнгөн шархатжээ. Халдлага болох үед тухайн газарт 20 мянга орчим хүн байсан аж.

Хөгжмийн наадмын үеэр халдлага үйлдэгч гал нээж эхлэхэд үзэгчид ёслолын буудлага хэмээн бодсон аж. 

Халдлага үйлдсэн этгээд нь 64 настай Степен Паддок хэмээх эр байсан ба халдлага үйлдсэний дараа өөрийгөө хороосон байна. Невада муж улсын Мескит хотын уугуул Стефен Пэддок нисгэгчийн болон ан агнуур хийх тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд түүний өрөөнөөс 17 буу, машин болон гэрээс олон тооны галт зэвсэг илрүүлжээ.

Хэргийн талаар цагдаагийн ахмад Жое Ломбардо “Энэ халдлага үйлдэгч ганцаараа байсан гэж үзсэн ч түүний хамсаатан байж болзошгүй Марилоу Данели хэмээх хамтран амьдрагч Ази эмэгтэйг эрэн сурвалжилж байна. Түүнийг Токиогоос буцаж ирэнгүүт мэдүүлэг авна” гэлээ.

Хөршийнх нь ярьснаар гэмт этгээд нь мэргэжлийн мөрийтэй тоглоомчин байсан гэнэ. АНУ-ын холбогдох албаны хүн мэдэгдэл хийхдээ “С.Пэддок гэгч нь сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн байсан байж магадгүй” гэв.

Уг халдлага нь АНУ-ын орчин цагийн түүхэнд галт зэвсгээр хамгийн олон хүний аминд хүрсэн хэрэг болж байна. Үүний өмнө 2016 оны зургадугаар сард Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газарт нэгэн зэвсэгт этгээд 49 хүнийг буудан хөнөөж байсан юм.

Олон хүнийг буудан хөнөөснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс зэмлэн буруушааж, “Энэ бол цэвэр ад зэтгэрийн хорлол” гэжээ. Д.Трамп хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр өнөөдөр Лас-Вегаст очно.

 

Лас Вегаст болсон халдлагаар 50 хүн амиа алдлаа

Зэвсэгт халдлагаас үүдэн тус хотын зочид буудлууд хамгаалалтын горимд шилжээд байна.

Эх сурвалж: The Guardian, New York Times

М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.