"Зүрхний хилэн" уран сайхны кино нээлтээ хийлээ

Twitter Print
2017 оны 10-р сар 02-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Залуу хүний эрч хүч, хийж бүтээх чин хүсэл, кино урлагийг хөгжүүлэх халуун эрмэлзэл дор нэгдсэн "Фантастик" продакшны залуусын "Зүрхний хилэн" уран сайхны киноны  нээлт өнөөдөр албан ёсоор Хүннү молл төвд улаан хивсний ёслолоор
нээлтээ хийлээ.

Үзэгч олны хоног тоолон хүлээсэн энэхүү ёслолын ажиллагаа "Жонон" хамтлагийн язгуур урлагийн тоглолтоор эхэлж, тус бүтээлд ажилласан бүхий л уран бүтээлчид улаан хивсээр алхаж, ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр гол дүрийн жүжигчин М.Баярбат хүүтэйгээ, Ж.Алтаншагай болон ерөнхий найруулагч Б.Тамир нар охинтойгоо улаан хивсээр алхсан юм. Жүжигчин М.Баярбатын хүү энэхүү киноны МУГЖ Г.Золбоотын тоглосон Лодойн бага насны дүрд тоглосон билээ.

"Зүрхний хилэн" уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Тамир:

КИНОГОО БҮХ МОНГОЛ ХҮМҮҮСТЭЭ ЗАЛУУЧУУДААС НЬ ЗОРИУЛЖ ХИЙСЭН ЮМ ШҮҮ!

"Хоёр жилийн хугацаанд бидний хөлс хүч, бүх сэтгэлээ зориулсан "Зүрхний хилэн" кино маань нээлтээ хийж байна. Өнөөдөр энэ кинонд ажилласан бүх хүн улаан хивсээр алхах эрхтэй.

Манай арын албанд ажилласан туслахууд, жолооч нар, тогооч нар, зургийн баг, Action crew, хөгжмийн зохиолч, гол болон туслах дүрийн жүжигчид, бүгдэд нь чин сэтгэлээ зориулж ажилласанд маш их баярлалаа. Өнөөдрийг хүртэл тэссэн та бүхэндээ баярлалаа!

Энэ киногоо бүх монгол хүмүүстээ залуучуудаас нь зориулж хийсэн юм шүү! Баярлалаа!" хэмээн талархлаа илэрхийллээ.

Тус киноны продюсер Б.Батсайхан:

"Энд кино багийнхны маань ар гэр, хань ижил, аав ээж, найз нөхөд, дотны хүмүүс та бүгдийн маань  итгэл дээр бидний кино бэлэн болоод, бид киногоо нээх гээд энд зогсож байгаа юм шүү. Та бүгдэдээ маш их баярлалаа!" гэлээ.

Энэ үдэш кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Зүрхний хилэн" уран сайхны киноны манж амбан Фунь Жоугийн дүрд  тоглосон Б.Барслхагва болон орлон тоглогчдын "Action Crew" багийн ахлагч М.Наранбаатар нарыг БСШУС-ын сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Энэхүү шагналыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн олгосон  юм.

Жүжигчин Б.Барслхагва "Манан зүсэгч", "Хүсэл", "Том толгойтын романс", "Маш нууц", "247 градус", "Миний ах атаман", "Аз жаргалын шок" зэрэг кинонуудад тоглож байсан билээ.

Улаан хивсний ёслол болон нээлтийн үйл ажиллагаанаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (212.253.242.169) 2017-10-03 01:52
      • 0
      • 0

      Бүгдэд нь амжилт ,сайн сайхныг хүсье ээ

      Хариулах