Маргааш Хүннү Моллд ЗҮРХ ХИЛЭГНЭНЭ

2017 оны 09-р сар 28-нд 20:56 цагт
Мэдээний зураг,

“Фантастик” продакшн, “F Studio”-гийн хамтын бүтээл “Монгол Контент” ХХК-ийн хамтран ажилласан “ЗҮРХНИЙ ХИЛЭН”  түүхэн уран сайхны кино маргааш 17:00 цагаас Хүннү молл төвд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Манж Чин улсын дарлалд зовж нухлагдаж байсан монгол түмнийхээ төлөө тэмцэж буй шилийн сайн эрчүүдийн тухай өгүүлэх энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ.

Тэрбээр тус продакшны жүжигчин Э.Алдарын хамт кино зохиолоо бичсэн байна. Тэд кино зохиолынхоо санааг олсноос хойш хоёр жил гаруйн хугацаанд дөрвөн улирал дамнан зураг авалтаа хийсэн гэдэг.

Киноны үйл явдал монголчууд манжийн дарлалд орсноос 100 гаруй жилийн дараах буюу 1867 оны цаг үед өрнөх бөгөөд тухайн цаг үеийн монгол ахуй, аж байдлыг тод томруун харуулжээ.

ЗҮРХНИЙ ХИЛЭН КИНОНЫ НЭЭЛТ:

13:00 цагт Тэнгис кино театр
15:00 цагт Өргөө 1
17:00 цагт Хүннү энтертайнмент центр /Хүннү молл /-д тус тус нээнэ.

ДҮРҮҮДЭД:

  • Г.Золбоот /МУГЖ/

  • М.Баярбат /СТА/

  • Э.Алдар /СТА/

  • Б.Батсайхан /СТА/

  • Ж.Алтаншагай /СТА/

  • Э.Долгор /СТА/

  • Б.Барслхагва

  • Б.Ганчулуун

  • Э.Одбаяр

  • С.Идэрмаа

КИНОНД АЖИЛЛАСАН:

  • Ерөнхий Продюссер Б.Батсайхан

  • Ерөнхий Зураач Н.Болор-Эрдэнэ

  • Хөгжмийн Зохиолч Д.Түвшинсайхан /СТА/

  • Ерөнхий Гэрэлтүүлэгч Н.Батнасан

  • Зургийн Дарга Б.Ганхөлөг Б.Гантөмөр

  • Нүүр Хувиргагч Ц.Дэлгэр /СТА/

  • Дууны Найруулагч О.Цэгмид

  • Эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ

  • Найруулагч Р.Эрхэмбүрэн

  • Зохиолыг Бичсэн Б.Тамир Э.Алдар

  • Ерөнхий Зураглаач Ц.Амартүвшин

  • Ерөнхий Найруулагч Б.Тамир /СТА/

“ЗҮРХНИЙ ХИЛЭН” ТҮҮХЭН УРАН САЙХНЫ КИНО ЕСДҮГЭЭР САРЫН 29-НӨӨС ӨДӨР БҮР БҮХ КИНО ТЕАТРУУДААР ГАРНА.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.