Өсвөрийн шатарчин Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо

2017 оны 09-р сар 27-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 16-наас 26-ны өдрүүдэд Уругвай улсын Монтевидео хотод Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг тавьж өрсөлдсөн байна.

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнээс манай улсын шатарчин, Дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт орсон байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.