Төгөлдөр хуурийг хэрхэн арчлах вэ

Twitter Print
2017 оны 09-р сар 30-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Хүүхдээ багаас нь хөгжим тоглуулж сургахын ач холбогдлыг хүмүүс сайтар ойлгодог болжээ. Тэр хэрээр хүүхдээ хөгжмийн боловсролтой болгохыг хичээх болсон. Хөгжим сурч байгаа хүнд, нэн ялангуяа мэргэжлийн хөгжимчин хүнд өөрийн хөгжмийн зэмсэгтэй байж, түүнийгээ эзэмшинэ гэдэг туйлаас чухал. Энэ удаа хөгжмийн хаан гэгддэг төгөлдөр хуур хөгжмийг хэрхэн арчилж, хямгадах талаар зөвлөгөө өгье. Учир нь хүн төгөлдөр хуурийг тэр болгон солиод аваад байх нөхцөл бололцоо тааруу. Иймд байнгын арчилгаа нь энэхүү гайхамшигт хөгжмийг үргэлж шинэ мэт дуугарч байхад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.  

Тоос дарах, урт хугацааны хэрэглээ, арчлахгүй үл хайхран орхих зэрэг нь  төгөлдөр хуурын наслалтыг богиносгодог. Гэсэн хэдий ч зөв арчилгаа, цөөн тооны урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар төгөлдөр хуурыг урт хугацаанд, шинэ мэт дуугардаг байхад тус болно.

1.1 АЮУЛААС ХАМГААЛАХ

1.Төгөлдөр хуураа тохиромжтой газар байрлуул

Төгөлдөр хуур нь бараг л бүхэлдээ хайлуулж давтсан хүрээ, сунгаж татсан төмөр тороос, маш их мод, нарийн эсгий болон  цавуугаар хийгдсэн. Тиймээс төгөлдөр хуур өндөр чийгшил болон температурт их эмзэг байдаг. Температур болон чийгшлийн түвшин өөрчлөгдөхөд төгөлдөр хуурын хэсгүүд бөмбийж, агших ноцтой тохиолдолд цавуу зүйдэлтэй хэсгээрээ салж, дуу чимээг тусгаарлагч хананд завсар үүсдэг. Ийм эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлж ойролцоогоор жил орчим тохиромжтой чийгшил, температурын түвшинтэй өрөөнд байрлуулах хэрэгтэй. Тохиромжтой температур нь ойролцоогоор 21C, чийгшлийн түвшин нь 50% байна.

-Агааржуулагчийн тор, халаагч, задгай зуух, өндөр хурдны хаалга болон том цонхтой өрөөнд төгөлдөр хуурыг тавихгүй байх. Эдгээр байршлуудад температур болон чийгшлийн түвшин тогтвортой бус байдаг.

-Чийгшлийн түвшиг тогтвортой байлгахын тулд өвлийн улиралд чийгшил багатай үед агаар чийгшүүлэгчийг эсвэл хавар, зуны улиралд чийгшлийн түвшин ихсэхэд чийг шингээгч хэрэгслийг хэрэглэж болно.

-Хэрвээ таны байх газар тань уур амьсгалын нөлөөлөл ихтэй бол төгөлдөр хуураа газрын түвшнээс дээш байрлуулах хэрэгтэй.

-Хэрвээ боломжтой бол таны гэрийн тэжээмэл амьтад ороод байдаггүй өрөөнд төгөлдөр хуураа байрлуулаарай.

2.Төгөлдөр хуураа хэрэглээгүй үедээ бүтээлгээр бүтээх нь чухал

Төгөлдөр хуураа бүтээх нь хар цагаан даралтын хооронд тоос хуримтлагдахаас сэргийлж, гаднын бусад зүйлс /амьтны үс гэх мэт/ бохирдуулахаас хамгаалдаг. Хэрвээ таны төгөлдөр хуур бүрхэх зүйлтэй ирсэн бол түүнийгээ хэрэглэх нь зөв. Хэрвээ таны төгөлдөр хууранд бүтээх зүйл байхгүй бол онлайн дэлгүүрээс юм уу хөгжмийн хэрэгсэл худалдаалдаг дэлгүүрээс авах боломжтой ба ингэж худалдан авахад олоход хялбараас гадна бусадтай харьцуулахад үнэ хямд байдаг тул та мөнгөө хэмнэж чадна. Төгөлдөр хуурыг мөн орны даавуугаар бүтээж болно. Энэ нь төгөлдөр хуурын түлхүүрүүд болон дотор талд тоос, бохирдуулагч зүйлс хуримтлагдахаас хамгаалах болно.

3.Шингэн зүйлийг төгөлдөр хуураас хол байлгах

Асгарсан шингэн төгөлдөр хуурын модны өнгөлгөөг гэмтээж, дотоод гэмтлийг бий болгодог. Тиймээс хэзээ ч төгөлдөр хуурынхаа тавцан дээр хоол, шингэн зүйлийг тавихгүй байх хэрэгтэй. Төгөлдөр хууран дээр шингэн зүйлс тавих нь хүн их орж гардаг өрөөнд хамгийн их тохиолддог болохыг та мэдэх болно. Хэрвээ таны төгөлдөр хуур танд болон таны зочдод зориулагдсан газар байрлаж байгаа бол өөр газарлуу шилжүүлэхийг бодоорой.

4.Төгөлдөр хуураа тоглож байх

Төгөлдөр хуураа тоглож эд ангиудыг ажиллуулж байх нь гарсан асуудлыг тодорхойлж, хэвийн ажиллах горим гажихаас урьдчилан сэргийлж байдаг. Тиймээс дор хаяж долоо хоногтоо нэг удаа төгөлдөр хуураа тоглож байгаарай.

2.2 ТӨГӨЛДӨР ХУУРАНДАА АНХААРАЛ ТАВИХ

1.Тоос

Хоёр долоо хоног тутам төгөлдөр хуурын түлхүүрүүдийг зөөлөн савантай, чийгтэй давуугаар цэвэрлэж байгаарай. Дараагаар нь түргэн хатаах хэрэгтэй. Төгөлдөр хуурын гадаргууг бусад гадаргуу шиг цэвэрлэж болно, харин цэвэрлэхдээ химийн, силикон, уусгагч бодис агуулсан шүршдэг цэвэрлэгч хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ер нь төгөлдөр хуурынхаа тодор талыг тоосонд даруулахаас болгоомжлох хэрэгтэй.

2.Төгөлдөр хуурын техникч олох

Төгөлдөр хуурын дотоод асуудлыг мэргэжлийн техникчид даатгах нь зүйтэй. Хамт ажилладаг найз нөхөд, төгөлдөр хуурчдаас тусламж аван мэргэжлийн техникчийг олон урт хугацааны харилцааг бий болгоорой гэж зөвлөе.

3.Төгөлдөр хуурын дуугаралтыг байнга шалгах

Төгөлдөр хуурын хөг тааруулахын тулд 200+ утасны даралтыг тохируулах хэрэгтэй болдог ингэснээр нотууд зөв тод өнгөөр дуугардаг. Хэр олон удаа хөгийг тохируулах нь таны хэр их төгөлдөр хуураа тоглож байгаа эсэхээс шалтгаална. Гэхдээ их юм уу бага зэрэг тоглож байгаа бол жилд 2 удаа тохируулах төсөвт хөрөнгө зарцуулах хэрэгтэй болдог ба төгөлдөр хуурын хөгийг тохируулах нь элэгдлийг нэмэгдүүлдэг. Эхний сардаа шинэ төмөр утсыг удаан татсанаар эхний жилдээ та төгөлдөр хуураа олон дахин тааруулах хэрэгцээ гарч магадгүй юм.

Төгөлдөр хуурын хөг алдагдах нь байрлаж байгаа өрөөний температур болон чийгшлийн хэмжээнээс шалтгаалж болно.

4.Дууны тохируулгыг асуух

Төгөлдөр хуурын дуу, эгшиг авианы чанар нь ерөнхийдөө хоолой тохируулахаас хамаарна. Жишээ нь төгөлдөр хуурын дуу н зөөлөн, хэврэг эсвэл хүчтэй байдаг. Таны төгөлдөр хуурын дуу хэрхэн дуугарах нь тухайн хүний сонголтоос шалтгаална. Гэсэн хэдий ч хэрвээ таны төгөлдөр хуурын дуу ноотноос ноотруу шилжихдээ огт ялгагдахгүй байвал, зөөлөн тоглоход асуудалтай байвал эсвэл хэрвээ та төгөлдөр хуурынхаа дууг өөрчлөхийг хүсэж байвал та дууны тохируулгын талаар мэргэжлийн хүнээс асуух хэрэгтэй. Зарим хэсгүүд элэгдэж эхлэхэд төгөлдөр хуурын дуу өөрчлөгдөж эхлэх болно. Энэ нь төгөлдөр хуурт ямар нэгэн эвдрэл гарч байгаагийн дохио биш юм.

5.Зааварчилгааг асуух

Төгөлдөр хуураа тоглох тусам, цаг агаар таны төгөлдөр хуурыг сорих тусам төгөлдөр хуурын хэсгүүд сууж, хатуурч, сунаж хэмжээгээ өөрчилдөг. Зааварчилгаа нь тохируулга, элэгдсэн хэсгийг солих эсвэл төгөлдөр хуурын гажсан хэсгүүдийн ерөнхий үзүүлэлт оновчлох зэрэг багтаасан. Хэрвээ та саяхан хөгөө тааруулсан ч таны төгөлдөр хуурын дуу хэвийн болоогүй байгаа бол та техникийн мэргэжилтнээс зааварчилгаа аваарай. Хэрвээ таны төгөлдөр хуурын түлхүүрүүд тэгш бус, таныг тоглож байх үед гацаж байвал шуудхан зааварчилгааны талаар асуугаарай.

Эх сурвалж: http://musicmind.mn/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.