Таеквондогийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

2017 оны 09-р сар 26-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Олон улсын таеквондогийн Монголын холбооны шигшээ багийн тамирчид энэ сарын 15-21-ний өдрүүдэд БНАСАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Энэхүү дэлхийн таеквондогийн тамирчдын ур чадварыг шалгаж эрэмбэлдэг ДАШТ-д дэлхийн 69 орны 500 гаруй тамирчин оролцож ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин тэмцэлдлээ.

Монгол улсаас 13 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 олон улсын шүүгчтэй оролцож багийн хатуугийн төрлөөр Б.Мөнх-Оргил ахлагчтай эрэгтэй баг алтан медаль, хосен-сүлийн төрөлд ОУХМ Б.Отгонбаяр ахлагчтай баг мөнгө, хувийн хатуугийн төрлөөр Ж.Баттулга хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 69 орноос 7 дугаар байрт орлоо. Монголын баг нийт алт 4, мөнгө 6, хүрэл 1 медаль авчээ. 

2017 оны Таеквон-догийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтай оролцож мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Отгонбаяртай холбогдож сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр Таеквондогийн Дэлхийн аваргын анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, алтан соёмбот далбаагаа Болгарын тэнгэрт мандуулж байсан билээ. 

Монголын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Отгонбаяр өнгөрсөн 2016 онд Казакстан улсын Алматы хотноо болсон Олон улсын таеквондогийн Азийн аварга шалгаруулах 8 дахь удаагийн тэмцээнээс Аваргын алтан медаль хүртсэнээр мөнгөн медалийнхаа өнгийг алт болгон хувиргасан юм.

Хосен-сүлийн төрлөөр Монгол улс ямар амжилт гаргаж чаддаг гэдгийг дэлхийн улс орны тамирчдад бахдан харуулж, энэ төрлөөр өмнө нь Монгол гэж сонсож байгаагүй тамирчдад хүнд цохилт, ширүүн өрсөлдөгч гарч ирсэн гэдгийг сануулаад авсан биз ээ. 

Энэ удаагийн ДАШТ-ний Б.Отгонбаярын төрөлд алтан медалийг БНАСАУ-ын тамирчин Ким Гван Жу, хүрэл медалийг Энэтхэгийн тамирчин Хюдром Мейраба нар хүртжээ.

Тэрбээр "Хүнд хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл байхад зорилгодоо заавал хүрдэг. Хөдөлмөр үргэлж амжилт дагуулдаг. Тиймээс ч энэ спортыг сонгосон. Олимпийн бус гэж нэрийдэж явдаг ч гэсэн энэ спорт хүнд зөв тэгш бие бялдар, өөрийгөө хамгаалах эрдэм, ёс суртахууныг тамирчдад суулгадаг. Түүнээс гадна тамирчдад байнгын бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл маш чухал. Багийн төрөл бол тэр чигээрээ хариуцлага. Нэг хүн алдаа гаргавал тэр олон өдрийн бэлтгэл, хөдөлмөр талаар болно гэсэн үг. Тиймээс яг л нэг хүн шиг нэгнээ мэдэрч тэмцээнээ үргэлжлүүлэх шаардлагатай. Гол нь тайван байж бүх гүйцэтгэлээ ямар ч алдаа мадаггүйгээр хийх дадал суучихдаг" гэлээ.

иний дэлхийн болон олон улсын олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргахад найдвартай ар тал болж, санхүүгийн туслалцаа үзүүлж байдаг Д.Сайнбилэг Засаг даргатай Баянхонгор аймгийн Жаргалант сумын нутгийнн зон олон, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал болон Засаг даргын тамгын газрын хамт олон, Баянхонгор аймаг дахь Жаргалант сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Цагдаагийн хурандаа Б.Оюутболд, "Тулга Жаргалант" ХХК-ийн захирал С.Мөнхболд, Монголын үндэсний их сургуулийн удирдлага, нийт хамт олондоо талархаж явдагаа энэ дашрамд хэлэхийг хүсч байна" гэлээ.

Холбоотой мэдээллийг http://mongolcom.mn/read/35467 линк дээр дарж уншина уу.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.