Ачит эцэг эхийн ачлал хайрыг хариулах тухай Бурхан багшийн сургаал

Twitter Print
2018 оны 07-р сар 11-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Ачит эцэг эхийн асрал хайр агуу бөгөөд нэгэн насанд хариулахад бэрх, ачлалыг хариулахад эс хичээсний гэм нь хүнд хүчир болохыг хүн төрөлхтөнд сайтар ойлгуулахын тухайд номлосон

"Бурхан багшийн гэгээн сургаал"

1. Ачит эцэг эхийн асрал хайр нь далай мэт гүн, огторгуй мэт уудам, булаг мэт дундаршгүй ариун юм.

2. Эрдэнэт хүний төрлийг аваад эцэг эхийн гүн их ачлалыг мартаж болохгүй.

3. Үр хүүхэд төрүүлэн тэднийгээ асран тэжээж, тэтгэн бойжуулах нь эргэх хорвоод ээлжлэн тохиох жам ёс мөн.

4. Өвөг дээдэс, эцэг эхээ ачлан хүндлэх уламжлал гэгч өнө эрт, өдгөө, ирээдүйд ч байх эрхэм дээд ариун ёс мөн.

5. Тээж төрүүлсэн үрээ асарч энэрэн, элбэрэл хайраар энхрийлэн өсгөх нь эцэг эх бүгдийн ариун үүрэг мөн.

6. Төрүүлсэн үрээ элбэрэх ёс хийгээд ачит эцэг эхийн гүн их хайрыг хариулан тэтгэх ёсыг умартан самуурваас хэн бээр ч хүнд хүчир хилэнцийн үрээс салж үл чадна.

7. Дээдийн номын ёсыг мэдэж,хүндлэн дээдэлдэг гэр хотлын эрдэм билгээс элбэрэл журамт хүмүүн төрдөг.

8. Оюун төгс хүмүүн бүү хэл араатан жигүүртэн ч үрээ тэжээн тэтгэж, арчлан хамгаалдгийг бүү март.

9. Эцэг эх, үр хүүхэд бол угаас яс, махны төрөл байдгийг хүн болгон байнга санаж явах ёстой.

10. Хүргэн бэрийн хувьд насан туршийн ханийг нь элбэрэл хайраар өсгөсөн эцэг эхээ өөрийнх мэтээр хүндлэх нь зохистой.

11. Тэжээн бойжуулах ачлал бол албадлага биш, харин хувь заяаны илэрхийлэл мөн.

12. Хүн луу болохыг хүсэх нь хоосон санаархал төдийн адил хүмүүн бүхэн өөрийн үйлдсэн үйлийн үрд зохилдон амьдардагийг санах тэргүүтэн 12 бадаг бол эцэг эхийн ачлалыг хариулах шиг бэрх зүйл үгүйг номлосон сургааль болой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.