2017 оны 09-р сар 25-нд 13:11 цагт

“Намар” шоу тоглолт үзэгчдийг омогшуулав

“Корпорейт конвеншн центр”-ийн мэргэжлийн найруулагч, уран бүтээлчдээс бүрдсэн “Корпорейт энтертайнмент” багийн хамт олон “Намар” шоу тоглолтыг өнгөрсөн баасан гарагт үзэгчиддээ хүргэлээ.

Цагаан эсгийн дээр намрын шаргал навчсыг зулж, намрын уянгыг илтгэх уран зураг, урлагийн бүтээлээр хана болон орчныг чимсэн нь шоуг үзэхээр очсон зочдод гүн сэтгэгдэл үлдээсэн. Монгол түмний язгуур урлагийг орчин цагийн хөгжмийн хэмнэлттэй хослуулж гайхалтай мэдрэмжийг үзэгчдэд бэлэглэсэн “Намар” тоглолтод 100 гаруй уран бүтээлчид оролцсон юм.

“Намар” шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт хамтлаг дуучдын үзүүлбэр үзэгчдэд хүрсэн бол хоёр дахь хэсэгт үдэшлэг зохион байгуулсан. Энэхүү тоглолтын үзэгчид “Намар” шоу тоглолтод оролцсон уран бүтээлчидтэй хамт амьд хөгжмийн үдшийг өнгөрүүлсэн юм.

“Корпорейт конвеншн центр”-ийн хамт олон улирал бүр тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. “Намар” шоу тоглолтыг амжилттай зохион байгуулсан уран бүтээлчид “Өвөл” шоу тоглолтын бэлтгэлдээ ороод байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.