У.Хүрэлсүх VS Ө.Энхтүвшин, Н.Энхболд

Twitter Print
2017 оны 09-р сар 25-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Хоёр өдөр үргэлжилж буй МАН-ын Удирдах Зөвлөлийн хурал дөнгөж сая дууслаа. Хурлаас Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлаар нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ.

Өнөөдөр болох МАН-ын Бага хурлаар нэр дэвшигчдийг хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм. Ингэснээр Монгол улсын 30 дахь Ерөнхий сайд тодорно. 

Өчигдөр шөнө дөл хүртэл хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар намын Их хурлын товыг гаргах, түүний төлөөлөгчдийг хэрхэн сонгох талаар хэлэлцсэн тул Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлыг ярилцаж амжаагүй гэсэн тайлбар өгсөн.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн зүгээс Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлэхээр санал болгосон байна. Харин хотын фракцийн зүгээс Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэх саналаа илэрхийлсэн байна. Ө.Энхтүвшин гишүүний хувьд өнгөрөгч Баасан гаригт Ерөнхий сайдад нэр дэвшихээ илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Харин одоогийн намын дарга, Их хурлын дарга М.Энхболдын зүгээс Н.Энхболдын нэрийг хүчтэй "шахаж" байгаа гэсэн мэдээлэл ийнхүү батлагдаж байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.