Э.Бат-Үүл: НИТХ-ыг улс төрийн зорилгоор л хуралдуулж байна. Хүн огцруулах болохоор л хурал зарлаж байна

Twitter Print
2017 оны 09-р сар 22-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид яг одоо хуралдаж НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

-2012-2016 оны хооронд нийслэл Улаанбатаар хотыг Үндсэн хуулийн дагуу НИТХ удирддаг, бодлого, хөтөлбөрөөр хангадаг байсан. 2016 сонгуулиар бий болсон одоогийн НИТХ Үндсэн хуулийн үүргээ биелүүлж чадаагүй. Энэ байдал даамжирсаар  даргаа огцруулахдаа хүрээд байна. Өнөөдөр НИТХ-ын даргыг томилох нь асуудал биш бөгөөд үүний дээр ИТХ-аа Үндсэн хуульд заасан үүргийнх нь дагуу ажиллуулж, Нийслэл хотыг удирдлагаар хангаж эзэнтэй болгох хэрэгтэй. Мөн НИТХ-аар шийдэх асуудалд нам оролцож байгаа нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд халдсан үйлдэл. НИТХ-ын даргыг чөлөөлөх болон шинээр томилох ажил хуулийн дагуу явагдах ёстой. Намын байгууллага хуралдаж энэ асуудлыг ярьж байна гэдэг нь хуучин социализмынхаа үе рүү орж байна.

Дараагийн иргэдийн хурал хуулийн дагуу ажилладаг байх ёстой гэдэг дээр шаардлага тавьж ажиллана. Нийгэм нэлээн замбараагүй, удирдлагагүй байдал руу орж байна. Энэ улс орныг улс төрийн дур зоргоор удирддаг боллоо.

-Танай бүлэг саналаа хэрхэн өгөх вэ?

-Манай бүлэг бодлогын байр суурин дээрээ зогсъё, зарчмын байр сууриа илэрхийлье гэж байгаа. Түүнээс НИТХ-ийн гишүүдийн бүрэн эрх хадгалагдана. Хамгийн гол нь нийслэл хотыг удирдлагатай болгож өгөөч, Үндсэн хуулийн дагуу Нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг ажиллуулж өгөөч гэсэн шаардлагаа л тавина. Хувь хүнийг сонгох асуудлыг хүмүүс өөрсдөө шийднэ. Ахин хэлэхэд, төрийг намын байгууллага удирдаад байна. Энэ байж боломгүй хэрээс хэтэрсэн зүйл. Улс төрийн шат шатанд намын байгууллага хуралдаж, оролцож байна.

-Ц.Сандуй даргыг ажлаа хүлээлгэн өгч буй үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тухайн хүний өөрийнх нь хийсэн сонголт. Гэхдээ хамгийн гол нь намын дотоод зөрчлөөс ийм шийдвэр гарч байна. Гэтэл намын дотоод хямралаас болж улс төр хямраад байж болохгүй.

-Та НИХТ-аар сонгогдсоноосоо хойш хуралдаа бараг суусангүй?

-Хуралдаа сууж байсан үед  анзаараагүй байж магадгүй. Өмнөх НИТХ байнгын үйл ажиллагаатай байж бодлогоор хангаж байсан. Гэтэл одоогийн хурал байгуулагдсанаас хойш бид хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа. Хар л даа, өнөөдөр гэхэд НИТХ-ыг улс төрийн зорилгоор л хуралдуулж байна. Хүн огцруулах болохоор л хурал зарлаж байна.

-Та хэнийг дэмжих вэ?

-Ямар ч байсан хэлэх үгийг нь сонсоно. Би төлөөлөгчийн хувьд нийслэл хотыг удирдлагатай болгож өгөх, Үндсэн  хуулийн дагуу ажиллуулж өгөөч гэж шаардана.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.131.238.150) 2017-09-26 15:43
      • 0
      • 0

      ТҮЦ нэрээр гэрийн үүдний амбаараар ХОТыг дүүргэсэн ХОГИЙН уут хоч авсан хүн шүү

      Хариулах

    • зочин

      (150.129.140.78) 2017-09-22 23:50
      • 0
      • 0

      ЭНЭ одоо юу вээ овоо амь орчихсон гүйж явах чинь эбэгээс уучилал гуйгаад лзоригийг би алаагүй шүү дээ гээд уйлагнаж явснаа бодвол

      Хариулах

    • Zochin

      (66.181.189.229) 2017-09-22 19:23
      • 0
      • 0

      Bat uuliin ued buh asuudal neelttei bailaa

      Хариулах

    • Зочин

      (139.5.218.167) 2017-09-22 18:26
      • 0
      • 0

      Хол очиж ХУЦ, чамаас хамаагүй дээр ХА ХА ХА

      Хариулах

    • nohoi

      (112.72.11.102) 2017-09-22 17:45
      • 0
      • 0

      Buural nohoi...hort mogio

      Хариулах

    • Отгон

      (49.0.215.134) 2017-09-22 16:35
      • 0
      • 0

      Бат-үүлийг сонгоосой

      Хариулах

    • Хотын иргэн

      (59.153.114.13) 2017-09-22 14:33
      • 0
      • 0

      Батүүлийн үед ИТ хурал ТВ ээр олон нийтэд нээлттэй гардаг байсан. Иргэлийн саналыг авч ажилладаг байлаа.

      Хариулах