Эрүүл нүдтэй байхад туслах 5 чухал зүйл

Twitter Print
2017 оны 12-р сар 21-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Бидны амьдралын хэв маяг, ажлын ачааллаас шалтгаалан маш олон төрлийн нүдний өвчлөл үүсдэг. Сүүлийн үед цахим технологи, гар утас, суурин компьютер эрчийг авч, төдий хэмжээгээр бидний нүдний хараа муудаж, нүд аргах, улайх асуудлууд гарах болсон. Тэгвэл бид нүд улайлтыг арилгах дараах аргуудыг санал болгож байна. Хамгийн эрхэм нандин эрхтэнээ хайхрахгүй орхиж огт болохгүй бөгөөд энэ нь биднээс үргэлж халамж хайр, анхаарал шаардаж байдаг юм шүү. 

Нүдээ амраах

Нойр дутуу байх, шөнө олон цагаар ажиллах, зурагт, компьютер удаан ширтсэнээс нүд аргаж, улайх тохиолдлууд цөөнгүй юм. Тиймээс та тогтмол нүдээ амрааж, массаж болон цогц дасгалуудыг хийж хэвшээрэй. 

  1. Нүдний массаж 

Нүдээ аниад долоовор болон дунд хуруугаараа наймын тоо хэлбэртэй хөдөлгөөн хийж иллэг хийх нь нүдний цусны эргэлт, мэдрэлд сайн нөлөө үзүүлдэг. Ухархайн доод хэсэгт хөдөлгөөн нь хамар руу чиглэсэн, дээд хэсэгт нь хөмсөгний дээгүүр. Дасгалыг 8-16 удаа давтана.

        2. Нүдний хараа сайжруулах дасгал

  • Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө. 

  • Нүдийг дээш доош нь хөдөлгөнө. 

  • Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. 

  • Нүдээ хурдан, эрчимтэй анивчина. 

  • Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.

  • Нүдээ хооронд нь ойртуулна. 

  • Ойр ойрхон анивчих. 

  • Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. /жижигхэн цаас наасан ч болно/ ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул зэрэг зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана. 

Ариун цэвэр сахих

Нүд өвдөх гол шалтгаануудын нэг нь бохироос үүдэлтэй байдаг. Та бохир, нян бактеритай гараар нүдээ нухлах, цэвэрлэхгүй удсанаас болж нүд өвдөх нь элбэг билээ. Тиймээс хувийн ариун цэвэр сайтар сахиж байх нь нүдээ өвчлөхөөс урьдчилан сэргийлэх нэгээхэн арга юм. 

Нуух цэвэрлэх

Нүд улайх бас нэгэн шалтгаан бол нүдэнд бохир орох, нулимсны сүв битүүрэх, ургамлын тоосонцор, аливаа харшил, гоо сайхны бүтээгдэхүүн, хурц үнэртэй бүтээгдэхүүн зэргээс болж болно. Тиймээс юун түрүүнд орой унтахын өмнө нүүрээ сайн цэвэрлэх, бохир гараар нухахгүй байхыг хичээх нь чухал юм. 

Жин тавих

Нүдэндээ хүйтэн бүлээн жинг 25-30 минутын турш тавих хэрэгтэй. Хэтэрхий хүйтэн жин нь нүдэнд ачаалал өгч, харвалт өгөх эрсдэлтэй тул болгоомжлоорой. Хүйтэн жин нь өргөссөн судсыг нарийсгаж. нүдний алжаал ядаргааг тайлдаг. Мөн өргөст хэмх, төмс зэргийг нимгэн хэрчээд жин тавьж болох юм. 

Нүдний дусаалга дусаах

Нүдний дусаалга нь танд тун ч их тус хүргэх эд. Гэхдээ та нүдний дусаалгаа сонгохдоо олон төрлийн витамин агуулсан дусаалга сонгож хэрэглэх нь зүйтэй. Витамин В5 нь нүдний бодисын солилцоог нэмэгдүүлж, нүдний нөхөн төлжих чадварыг сайжруулан вирусын эсрэг дархлаа тогтоож ,нүдний ядаргааг тайлдаг. Витамин В6 нь эдийн амьсгалыг идэвхижүүлснээр нүдний ядаргааг тайлдаг. Эдгээр витаминууд нь нүдний амин хүчлүүдтэй урвалд орж нүдэнд тэжээл өгөн нүдний ядаргааг тайлна.

tipmonos.mn

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.