2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтыг үзэхээр 1 сая хүн тасалбараа захиалаад байна

Twitter Print
2017 оны 09-р сар 21-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

МОСКВА. /ТАСС/. 2018 онд ОХУ-д болох хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас борлуулж эхэлснээс хойш бараг 1 сая хүн тасалбар авах хүсэлт гаргаад байна гэж Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн Тасалбар борлуулах газрын тэргүүн Фальк Эллер мэдэгдсэнийг Оросын “ТАСС” агентлаг уламжиллаа.

Ф.Эллер мягмар гарагт сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “ДАШТ-ий тасалбар эрэлт ихтэй байгаад би маш их баяртай байна” гэжээ.

Орос, Аргентин, Хятад, Мексик болон АНУ-аас хамгийн олон хүн хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдан авах хүсэлт гаргаад байна.



ДАШТ-ий тасалбарыг хоёр үе шаттайгаар борлуулж байгаа гэнэ. Эхний шат нь Москвагийн цагаар есдүгээр сарын 14-ий пүрэв гарагийн үдийн 12:00 цагаас эхэлсэн бөгөөд ирэх сарын 12-нд дуусах аж. Энэ хугацаанд хөгжөөн дэмжигчид тасалбар худалдаж авах хүсэлтээ ФИФА-гийн албан ёсны цахим хуудсанд хандан гаргах ёстой. Хүсэлт гаргасан хүн бүр хүссэн тасалбараа авч чадна гэсэн үг биш. Тасалбарыг санамсаргүйгээр сонголт хийх аргаар хуваарилах аж. Хөгжөөн дэмжигч бүрт ямар дугаартай, хэзээний тасалбар ногдсоныг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны дотор мессэжээр мэдэгдэх юм байна.

Харин борлуулалтын хоёрдугаар шат нь 11 дүгээр сарын 16-28-нд болох бөгөөд энэ хугацаанд тасалбарыг захиалсан дарааллаар нь шуурхай борлуулах аж.

ОХУ нь хөл бөмбөгийн ДАШТ-ийг  2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург  болон Самара гэсэн 11 хотдоо зохион байгуулах юм.

Г.Доржханд, montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.120.73) 2018-03-26 05:42
      • 0
      • 0

      Монголд хамгийн ойрхон доод Новосибирск юм байна даа. Энэ хотод ямар улсуудын урьдчилан тоглолт

      Хариулах