БСШУСЯ-наас багш нар ажил хаях гэж буйтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа

Twitter Print
2017 оны 09-р сар 20-нд 18:40 цагт
Мэдээний зураг,

Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул сургууль, цэцэрлэгийн багш нар энэ сарын 21 болон энэ сарын 26-ны өдөр цалингүй ажил хаяхаар болсон. Тэдний таьж буй гол шаардлага нь цалинг 1,600,000 төгрөгт хүргэнх юм. Мөн Засгийн газраас дорвитой хариу өгтөл ажил тууштай тэмцэнэ гэдгээ иэрхийлээд байгаа. 

Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хэвлэлийн албанаас дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд “…Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа… 

Ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна” гэжээ. 

Харин багш нар ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээ илэрхийлээд БСШУСЯ-ны мэдэгдэлийг сүрдүүлэг хэмээн үзэж буй аж. Энэ талаар маргааш хэвлэлийн хурал хийхээр зарлалаа. 

Ажил хаялтад орон нутгийн бүх сургууль оролцож байна. Харин нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь нэгдэхээ илэрхийлээд буй аж. "Ажил хаялтад оролцохгүй гэж татгалзсан сургууль байхгүй. Харин яамны зүгээс сургуулийн захирлуудтай уулзаж, ажил хаялтыг зогсоохыг шаардаж байна" гэсэн мэдээллийг Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос өглөө.

МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ.

 

БСШУСЯ-наас багш нар ажил хаях гэж буйтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.