Нийтийн тээврээр картгүй үйлчлүүлсэн иргэдийг 10,000 төгрөгөөр торгоно

Twitter Print
2017 оны 09-р сар 19-нд 16:12 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэдийн цахим карт ашиглалт буюу хөлс төлөлтийн байдалд хийх шалгалт эхэллээ.

Шалгалтын эхний өдөр зорчих хөлс төлөөгүй дөрөв, бэлэн мөнгөөр зорчсон 57 зөрчил илрүүлсэн байна. Дээрх иргэдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгосон байна.

Уг хуулийн 14.6 дугаар зүйлийн нэгдүгээрт “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан юм.

Иймд Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар хийж зорчихыг уриалж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.