ХААН Банк Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай 50 сая ам.долларын зээлийн багц гэрээ байгууллаа

Twitter Print
2017 оны 09-р сар 19-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын тэргүүлэгч арилжааны банк болох ХААН Банк нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EСБХБ)-аас Жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдийг дэмжих, нэмүү өртгийн сүлжээний санхүүжилтийг сайжруулах, тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх зорилгоор 50 сая ам.долларын санхүүжилтийн зээлийн гэрээ байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслол ХААН Банк Цамхагт болсон бөгөөд хоёр талын удирдлагууд, ХААН Банкны ТУЗ-ийн гишүүд оролцлоо. Гэрээг EСБХБ-ыг төлөөлж Дэд захирал Ө.Азжаргал, ХААН Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Жон Белл нар үзэглэлээ.

Таван жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү багц гэрээнд ЖДБ эрхлэгчдийг дэмжих зориулалттай 30 сая ам.долларын гэрээ, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах зориулалттай 15 сая ам.долларын гэрээ, тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх 5 сая ам.долларын гэрээ тус тус багтаж байна. Энэхүү багц гэрээний хүрээнд ХААН Банк нь ЕСБХБ-аас ЖДБ-ийн зээлийг өргөжүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт болон техникийн туслалцааг мөн авахаар боллоо.

ХААН Банк нь EСБХБ-тай урт хугацаанд тогтвортой хамтран ажиллаж буй бөгөөд EСБХБ-ны дэмжлэгээр ХААН Банк нь ЖДБ эрхлэгч харилцагчиддаа урт хугацаатай, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал олгодог билээ.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан ХААН Банкны ТУЗ-ийн дарга ноён Хидео Савада хэлсэн үгэндээ ”Бид ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж буйдаа таатай байна. Энэхүү  урт хугацаатай санхүүжилт нь ЖДБ эрхлэгчид, нэмүү өртөг бий болгогчид болон тогтвортой эрчим хүчний төслүүдэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна. Тус санхүүжилт болон техникийн туслалцаа нь ХААН Банкны ЖДБ-ийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлов.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.