Дэлхийн дулаарал ОХУ-ын газар тариалангийн салбарт эерэг нөлөө үзүүлж байна

2017 оны 09-р сар 18-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрт мэдрэгдэж, зарим бүс нутгуудад ойрын 10 жил тохиогоогүй халуун зун, арлын орнууд усанд автах аюул, үерийн гамшиг зэрэг байгалийн гамшиг тохиолдоод эхэлсэн. Гэхдээ дэлхийн дулаарал ОХУ-ын газар тариалангийн сарбарт эерэгээр нөлөөл байгааг зарим эх сурвалжууд онцолж байна. Тодруулж хэлбэл оросын газар тариалангийн салбар, тариалан эрхлэх талбайн хэмжээг нэмэгдүүлж байна.

2016 оны 7-р сараас 2017 оны 6 сарын хооронд  оху 27,8 сая тонн улаан буудай экспортлосон бол энэ онд 31,5 сая тонныг экспортлоно гэсэн мэдээлэл байна. 2017 онд нийт 80 тонн улаанбуудай тариалсан нь өнгөрсөн оныхоос 7 сая тонноор илүү гэсэн үг юм.

Тариалалт нэмэгдсэн нь Оросын хойд хэсгийн үржил шимтэй бүс нутагт газар тариалан эрхлэх боломжтой хуурай газрын хэмжээ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. 1980 онтой харьцуулахад 2020 хүртэл агаарын хэм 1,8 хэмээр нэмэгдэнэ, 2050 он гэхэд 3,9 хэмээр нэмэгдэнэ. Энэ нь улаанбуудай тариалдаг евроазийн бүс нутгийн орнуудад маш таатай нөхцлийг буюу ургацын хэмжээг нэмэгдүүлнэ гэж судлаачид үзэж байна.

ОХУ-д дэлхийн дулаарал эерэгээр нөлөөлж байхад дэлхийн бусад өнцөгт буюу Америк, Австралид дараалсан хэт халуун сар үргэлжилж, энэ жил ургац тааруухан авлаа. ОХУ-д ургац сайн байгаа учраас Азийн орнууд болон Нигер, Бангладеш, Индонезийн зах зээл рүү экспортлож эхэллээ.

АНУ-ын хэрэглэгч орон байсан Египетэд мөн ОХУ улаан буудай экспортлож эхэллээ. Орост улаан буудайн ургац сайн байгаагаас гадна Америк, Европын санал болгож буй үнээс бага үнээр дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж байна.

Одоогоос нэг долоо хоногийн өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин тус улс газар тариалангийн салбарын техник технологийн хөгжилд маш их анхаарлаа хандуулж байгаа гэж мэдээлж байсан юм. Удахгүй Улаан буудай байгалийн хий, нефтийг орлож ОХУ-ын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлэгч гол түүхий эд болж мэдэхийг мэрэгжилтнүүд онцолж байна.

Сэтгүүлч С.Чулуунцэцэг

Эх сурвалж: MNC Телевиз 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.