Шаардлага хангаагүй зарим амралтын газрыг хаав

2017 оны 09-р сар 18-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын нэгнээс эхлээд байгаа юм. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас бүрдсэн ажлын хэсэг явуулж байна.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр, амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж. Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, объектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтын систем муу зэрэг нийтлэг зөрчил илэржээ.

Тиймээс ажлын хэсгээс үйлчилгээ үзүүлэх боломжгүй ноцтой зөрчил илэрсэн зарим байгууллагыг хаах шийдвэр гаргасан бол зарим газруудыг хууль журмын дагуу стандартаа сайжруулахыг шаарджээ. Шалгалт энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Daan ch dee.

      (66.181.184.136) 2017-09-19 12:01
      • 0
      • 0

      Ene buudal nertei gazruudyn neriig uurchilmuur yumaa.Esvel haamaar.1 tcagiin buudal gej yu bna aa?Yanhany gazar!!

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.144) 2017-09-18 13:37
      • 0
      • 0

      U bulsng shalgaach standart baihgui 4ortoi uruun bohir zavaan unener ihtei

      Хариулах