Багш нар есдүгээр сарын 21, 26-нд ажил хаялт зарлахаар болжээ

Twitter Print
2017 оны 09-р сар 18-нд 12:36 цагт
Мэдээний зураг,

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны гишүүд Засгийн газар шаардлагын хариуг өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулна хэмээн мэдэгдлээ. Тэд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг энэ сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээсэн ч тодорхой хариу эс өгчээ.

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч н.Бат-Эрдэнэ "Бид бүхэн есдүгээр сарын 30-нд Сүхбаатарын талбай болон 21 аймагт цуглаан зохион байгуулж, санал санаачилгаа Засгийн газарт хүргүүлсэн. Тиймээс бид тэмцлийн дараагийн хэлбэртээ орж байна. Шаардлагын хариуг ирүүлээгүй учраас бид ҮЭ-тай хамтран Арбитрын шүүхэд хандах, ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаях ажил зохион байгуулна. 

Сануулах ажил хаялтыг есдүгээр сарын 21, 26-ны өдрүүдэд багш нар улс орон даяар хийнэ. Багш нар сайн дураараа нэгдэ нтэмцэж байгаа. Ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн зорилготой ажил хаялт учир эцэг эхчүүд ойлгож хүлээн авч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. 21-ний ажил хаялтын дараа төр засаг бидний шаардлагыг хүлээж авахгүй, тодорхой шийдвэр гаргахгүй тохиолдолд 26-нд мөн үргэлжлүүлэн ажил хаялт хийнэ. 

Засгийн газар бидний шаардлагад хариу өгөөгүй тул цалингаа нэмүүлэхийн тулд зогсолтгүй тэмцэнэ. Ажил хаялтад ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд хамрагдана. Ажил хаялтыг улс даяар явуулна.

Одоогоор бүх сургуулиуд дор дороо хурал зохион байгуулж, ажил хаялтад оролцох мэдээллээ нэгтгэж өгнө.

Тэдний зүгээс Засгийн газраас багш нарын цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал ажил хаяхгүй. Багш нарын цалинг 1,600,000-д хүргэх, нийгмийн баталгааг хангах гэсэн 2 гол шаардлага тавьж байгаа" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.