Олимп, дэлхийн аварга мэргэн буучид Улаанбаатарт халз өрсөлдөнө

2017 оны 09-р сар 15-нд 13:08 цагт
Мэдээний зураг,

“Барселона-1992” зуны олимпийн XXV наадмаас буудлагын төрлөөр хүрэл медаль хүртсэний 25 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Ойн хүрээнд “S-Sport Mongolia” Төрийн бус байгууллагаас санаачлан түүхэн ойд зориулж “Барселона-1992” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Мөнхбаярт зориулсан хүндэтгэлийн тэмцээн, уулзалтыг зохион байгуулж байна.

Ёслол, уулзалт, халз тэмцээнд Д.Мөнхбаяр гавьяатын урилгаар оролцож буй олимп, дэлхийн домогт мэргэн буучид болох Марияа Гроздева (Болгар), Ясна Секарич (Серби), Нино Салуквадзе (Гүрж) нар өчигдөр Улаанбаатар хотод ирлээ.

Тэднийг Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр, О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нарын Монголын мэргэн бууч бүсгүйчүүд, алдартай тамирчид болон “S-Sport Mongolia” ТББ-ынхан болон хамтран зохион байгуулагч Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлагууд угтаж авлаа.

Дэлхийн шилдэг тамирчид Улаанбаатар хотод саатах хугацаандаа дараах хөтөлбөрийн дагуу уулзалт, тэмцээнд оролцоно.

Есдүгээр сарын 15. 12:30 цаг

“30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл” уулзалт, ярилцлага. “Туушин” зочид буудал

Есдүгээр сарын 16. 11:30 цаг

“My way with olympic legends” үзэсгэлэн. “Blue moon” танхим

Есдүгээр сарын 17. 11:00 цаг

Халз тэмцээн. “Алдар” спорт хороо, “Аварга” клуб

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.