Ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардав

Twitter Print
2017 оны 09-р сар 14-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод хандсан албан бичгийг өчигдөр хүргүүлжээ. Тус намын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа ийнхүү албан ёсоор илэрхийлсэн байна.  

УИХ-ын 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар Ерөнхий сайд огцорч Засгийн газар эрх зүйн чадамжгүй болсноор төрийн албаны тасралтгүй байх зарчим алдагдаж хүүхдийн мөнгө цагтаа олгогдохгүй байх, улс даяараа өвөлжилт хүндрэх зэрэг шийдлээ хүлээсэн олон асуудлууд эрсдэлд ороод байгаа тул ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах нь зүйтэй юм"  гэж уг бичигт дурджээ. 

Ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардав

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.