Ажлаа тараад метро хүлээж буй япончууд...

2017 оны 09-р сар 14-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Энэ бол ажлаа тараад метро хүлээж буй япончууд... Мөнгөтэй хэрнээ таксидах тийм ч хүсэлгүй. Нарийндаа биш зүгээр л амьдралын ухаантай хүмүүс бололтой. Гудманд залуус нь зам хаагаад манайхан шиг хөндлөн алхахгүй. Аль болох хүнд зам тавьж өгөөд цуваад явчихна. Бүр багаасаа авсан хүмүүжил нь. Санаандгүй мөрлөх байтгуай зүгээр шүргэх төдийд л том жижиггүй бөхөлзөөд л уучлалт гуйна. Нэг бодлын ядаргаатай ч юм шиг. 

Япончууд залуудаа мөнгөгүй юм шиг л мөнгөө цуглуулаад зогсоо зайгүй шоргоолз шиг ажиллаж өгнө. Насны эцэст харин хуримтлуулсан мөнгөөрөө аялаж өгдөг хүмүүс дээ.

Метронд хүртэл 8 хүн суух боломжтой сандал дээр 4 хүн л суучихна. Тэдний дунд суудал байгааг харсан хэрнээ хэн ч очиж суухгүй зогсоод л яваад байна. Хэн нэгний утас дуугарахад босоод метроны бүхээгнээс гараад хүнээс холдож 2 бүхээгний дунд очиж ярина. Хүний нүд рүү эгцэлж бараг харахгүй. Метронд хүүхэд нь уйлхад шууд эхний зогссон буудал дээр хүүхдээ тэврээд буучихна. Бусдад саад болохгүй гэж тэр шүү дээ...

Бас нэг зүйл, метронд бие биентэйгээ чанга дуугаар ярихгүй, хоол идэж, ундаа ууж, бохь зажиллахгүй, бусдад садаа болохгүйгээд өөрийн цүнх бүх зүйлээ өвөр дээрээ тавиад цөмцийж сууна. Бусдын суудал руу налж ялхайж суухгүй. Хоосон суудал дээр юмаа овоолохгүй эсвэл тэр суудал дээр хэвтэхгүй. Учир нь чи нэг л суудлын буюу зөвхөн өөрийн сууж байгаа тэр суудлын л мөнгийг төлсөн. 

Аль ч газар хогийн сав гээд жижигхээн сав байна. Иймд та овортой хог хаях бол гэр хүртлээ авч явах хэрэгтэй болох байх.

Хот хоорондын автобус аль ч нийтийн тээвэрт 00 өрөө байна. Эгээ л онгоцны ариун цэврийн өрөө мэт энэ өрөө харин хамаг тав тухтай байдлыг хангасан байна. Хэрэв та дуу гаргах шаардлагатай бол бусдад сонсогдохгүйн тулд горхины чимээ, шувуудын жиргээ гээд хүссэн аяаа тавиад тавтай сууж болно. Ариун цэврийн өрөөнд "биде" буюу халуун хүйтэн усааж угааж, арчиж цэвэрлэх бүх үйлчилгээ том жижиг гэлтгүй бүх үйлчилгээний газруудад заавал байна. 

Энд өглөө бүр нэг танил дуу явна. Хогны машины дуу. Манай хотод дуугараад байдаг тэдгээр хогны машинуудыг япончууд бидэнд тусламжаар өгсөн гэж санагдаж байна. Тэгээд л надад тийм танил сонсогдсон юм билээ.

Маск моданд ороо юу гэлтэй маск их зүүдэг улс юм. Хөнгөхөөн ханиад хүрэхэд л маск аваад зүүчихнэ. Хүмүүсийн дунд найтааж, ханиаж байгаа японыг би нэг ч харсангүй.

Японд унадаг дугуйтай осол гардгийн 90-ээд хувь нь гадаад хүмүүстэй мөргөлдсөн осол байдаг гэнэ. Дугуй унаж яваа хүн дугуйтай явж байна шүү гээд хонхоо дуугаргахад гадны хүмүүс сандарсандаа хааш нь дарахаа мэдэхгүй хоёр тийш татганаж байгаад дугуйтай мөргөлдчихдөг гэнэ. Харин япончууд хойноос нь ирж яваа дугуйтай хүний хонхыг нь сонсоод хаашаа ч хөдлөлгүй чигээрээ л алхаад явдаг байна. Тэгснээр дугуйтай хүн түүнийг тойроод л явчихна. Ийм асуудалгүй, суралцмаар энгийн ойлголцол энд маш их юм.

Эх сурвалж: Нийслэлийн иргэний 10 зөв дадал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.