2017 оны эхний хагаст ОХУ-ын эдийн засаг 1.5 хувиар өссөн байна.

Twitter Print
2017 оны 09-р сар 13-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын эдийн засаг II улиралд жилийн дүнгээр 2.5 хувиар өслөө. Энэ нь 2012 оны III улирлаас хойших хамгийн дээд үзүүлэлт болж байна. Харин оны эхний хагаст тус улсын эдийн засаг 1.5 хувиар өсжээ. ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн хугацаанд төдийлөн сайн өсөхгүй байсан ч эдийн засаг нь сэргэх явц эрчимжсэн гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрсэн байна. Учир нь газрын тосны ханш доогуур байсан ч үүнийг даван туулах нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн аж.

Мөн эдийн засаг нь харьцангуй тогтворжих замаар төсвийн орлого нэмэгдэх, эдийн засагт итгэх итгэл өсөх, төсвийн дарамт буурах таатай нөхцөл бүрдсэн гэж шинжээчид тайлбарлажээ. Хэдий тийм боловч эрчим хүчний салбараас хамааралтай байдлаас гадна геополитиктой холбоотой богино хугацааны эрсдэлүүд байгааг мөн дурдсан байна.

ОХУ-ын Төв банкны мэдээлснээр тус улсын худалдааны тэнцэл долоодугаар сард 3.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь жилийн дүнгээр 36 хувиар буурсан, “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас 1.6 дахин доогуур үнэлгээ болсон байна. Өмнөх оны мөн үед энэхүү үзүүлэлт 6.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байжээ. ОХУ-ын экспорт 10 хувиар өсөж, 24.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагт хүрээгүй үзүүлэлт болсон бол импорт нь шинжээчдийн таамаглаж байсанчлан 28.1 хувиар өсөж 20.8 тэрбум ам.долларт хүрчээ.

Р.Этүгэн

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.