Ихэмсэг эрхэмсэгийн туйл

УДБЭТ-ын хамт олон “ОРОСЫН БАЛЕТЫН ОДОД” тоглолтыг Монгол улс, ОХУ-ын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажилласан юм.

Тоглолтонд ОХУ-ын 7 хотоос 20 уран бүтээлч ирсэн бөгөөд ОХУ-ын Их театрын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия ГОРЯЧЕВА, Андрей БОЛОТИН, Мариинскийн театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия МАХАЛИНА, Михайловскийн театрын гоцлооч Михаил ВЕНЩИКОВ, «Кремлевский балет» театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра ТИМОФЕЕВА, Михаил МАРТЫНЮК, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера АРБУЗОВА,Михайловскийн театрын гоцлооч Андрей КАСЬЯНЕНКО, Украйн улсын Үндэсний театрын гоцлоочид Екатерина ХАНЮКОВА,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СИДОРСКИЙ, Новосибирскийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера САБАНЦЕВА,Роман ПОЛКОВНИКОВ нар багтаж байгаа юм. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид, нийт бүжигчид оролцон тоглосон билээ.

Тоглолтын салхийг К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит Москва хотын хөгжмийн театрын гоцлол бүжигчин, ОХУ-ын ардын жүжигчин Наталья Крапивина, Георги Смилевски нар хагалсан бөгөөд тэд сонгодог урлагийн гайхамшигт амтыг үзэгчдэд бүрэн дүүрэн мэдрүүлсэн гэж болно. Бие, хөдөлгөөн, харц, үзэмж гээд хүний нүдийг баясгаж, сэтгэлийн утасыг хөндөж, дуугаргаж чаддаг авъяастнууд юм. Тайзны өнгө гэрлийн зохицол, солигдолт гээд бүх зүйл нь төгс төгөлдөр.

XIX зуунд дэлхийн сонгодог бүжгийн хөгжилд нэлээд олон дэвшил гарч энэ үеэс эхлэн Оросын балет ид цэцэглэн авъяас билэгтнүүд ч ар араасаа тодорч байсан гэх бөгөөд өдгөө тайзан дээрх гялалзсан одод болон хувирсан нь “Оросын балетын одод”-оос бэлхэнээ харагдаж байлаа. Элдэв чимэглэлгүй, энгийн хэр нь яруу тунгалагийг харуулсан тайзны засалт, хөгжим, бүжигчид нийлээд ихэмсэг, эрхэмсэгийн туйл гэмээр харагдаж байлаа.

      

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.