НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаар болов

Twitter Print
2017 оны 09-р сар 12-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын цөмийн ээлжит зургаа дахь туршилт хийсний улмаас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр хуралдаж, шинэ хориг арга хэмжээ авах тогтоол гаргалаа.

Тус улсын эсрэг авч буй хориг арга  хэмжээг улам чангатгах тогтоолын төслийг АНУ гаргасан бөгөөд уг баримт бичгийг ОХУ, Хятадаас өгсүүлээд Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд санал нэгтэй баталсан байна.

АНУ-аас өргөн барьсан уг тогтоолын төсөлд газрын тос болон Умард Солонгосын нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүдэд хориг тавьж, гадаад улс орнууд  Умард Солонгосын иргэдэд ажлын байр олгох асуудлыг хязгаарлар зэрэг шат дараалсан арга хэмжээнүүд багтаж байгаагийн дээр Ким Жон Ун болон тус улсын удирдах албан тушаалтнууд, агаарын тээврийн Air Koryo компанийн хилйин чанад дахь хувьцаа, санхүүгийн гүйлгээг зогсоох арга хэмжээ авахаар тусгажээ.

Тэрчлэн Ким Жон Ун болон түүний хамтран зүтгэгчдийг гадаад улс оронд зорчихыг хориглох, олон улсын усан хилд зорчиж буй Умард Солонгост хамааралтай хөлөг онгоцуудыг шалгаж заалт орсон байна.  

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Америкийн төлөөлөгчдийн баримт мэдээллээр бол Умард Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээг чангатгаснаар тус улсын түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортоос олох орлогыг 90 хувиар хорогдуулах боломж олгож байгаа аж. 2016 онд гэхэд Умард Солонгосын экспортын орлого 2,7 тэрбум доллароор хэмжигдэж байсан бөгөөд зөвхөн нэхмэл бүдээгдхүүний экспортоос олох орлого нь 760 сая долларт хүрч байжээ.

Хориг арга хэмжээг чангатгах тогтоолын уг төслийг хэлэлцэж зөвлөлдөх явцад зарим зүйл ангид өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тус улсад устөрөгч нийлүүлэхийг бүрмөсөн хориглох болон Умард Солонгосоос ажиллах хүч авах заалтуудыг батлаагүйн хамт тус улсын удирдагч Ким Жон Ун болон засгийн газрын гишүүд, Хөдөлмөрийн намын эсрэг хориг тавих асуудлыг орхиж, зөвхөн Цэргийн төв хороо, Батлан хамгаалахын сайд Пак Ен Сикийг хар дансанд оруулсан байна.

НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авч буй энэ арга хэмжээ 2006 оноос хойш ес дэх удаагаа чангаруулж буй арга хэмжээ юм. Тус улс удаа дараа цөмийн туршилт явуулж, эцэст нь устөрөгчийн бөмбөг бүтээсэн хэмээн зарлаж тунхагласныдүнд хориг арга хэмжээг чангатгаж буй нь энэ юм.

Хэрвээ хориг арга хэмжээ чангатгасан тохиолдолд АНУ-д асар их хохирол, "гай зовлон" учруулна гэж Умар Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэж байсан билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.