Озэки Терүнофүжи тэмцээнийг орхилоо

2017 оны 09-р сар 15-нд 19:30 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн 9-р сарын Аки башёгийн 6 дахь өдөр Токио хотноо болж өнгөрлөө.

Энэ удаагийн тэмцээнд Хакухо, Какүрюү болон Кисеносато аварга нар өнжиж байгаа бөгөөд Ёкозуна Харүмафүжи Аки башод зодоглож буй цорын ганц аварга цолтой бөх юм. 

Озэки Терүнофүжи мөн өнөөдөр өвдөгний бэртлийн улмаас тэмцээнийг орхилоо. Ингэснээр сумогийн түүхэнд 99 жилийн дараа 3 ёкозуна, 2 озэки цолтон тэмцээнийг өнжсөн тохиолдол боллоо. 

Ёкозуна Харүмафүжи өнөөдөр Чётайруг өвдөг шороодуулснаар 6 өдрийн дараах байдлаар 3-3 гэсэн амжилттайгаар тэмцээнийг үргэлжүүлж байна. 

Бусад өндөр цолтнууд энэ тэмцээнд төдийлөн сайн барилдалгүй үргэлжлүүлсээр байна. 

Өндөр цолтнуудын амжилтыг 6 өдрийн дараах байдлаар танилцуулъя.

Ёкозүна Харүмафүжи 3-3

Озэки Тэрүнофүжи 1-4-1

Озэки Гойэдо 5-1

Сэкивакэ Ёшиказэ 2-4

Сэкивакэ Митакэүми 3-3

Аки башёгийн 6 дахь өдрийн тоймыг эндээс үзнэ үү. 

 

М.Билгүүн, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.