Буриадын бүгд найрамдах улсын тэргүүнээр Алексей Цыденов сонгогдлоо

2017 оны 09-р сар 11-нд 17:22 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр есдүгээр сарын 10-нд болсон ОХУ-ын бүс нутгийн удирдлагуудын сонгуулиар Буриадын бүгд найрамдах улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Алексей Цыденов үнэмлэхүйн ялалт байгуулж, тус бүгд найрамдах улсын тэргүүнээр сонгогдлоо.

"Нэгдмэл Орос" намаас нэр дэвшсэн Алексей Цыденов  81,51 хувийн саналаар ("Оросын коммунистууд" намаас өрсөлдсөн Батодалай Багдаев  (7,05%), "Оросын Либерал ардчилсан нам"-ын нэр дэвшигч Сергей Дорош  (6,95%) нарыг тэргүүлсэн байна.

 Тэрээр өчигдөр орой сэтгүүлчидтэй уулзахдаа өөрийн ялалтад итгэлтэй байгаагаа тэмдэглэж байсан ч үнэмлэхүй олон тооны санал авч ялалт байгуулна гэж бодсонгүй гэж байжээ. Буриадын ард иргэдийн хүлээлгэсэн энэ их итгэл найдварыг тэрээр бүтээлч үйлсээр хариулж, «Бүгд найрамдах улсын нийт иргэдийн амьдрал ахуйд дорвитой ахиц өөрчлөлт гарах болно. Сонгуулийн энэ өндөр санал эргээд өндөр хариуцлага дагуулж байна. Одоо гар хумхилгүй ажиллаад байх хэрэгтэй. Сонгуулийн дараачаас л одоо ажил эхлэх болно. Бусад бүгд найрамдах улс, бүс нутгуудыг бодвол манай сонгогчдын ирц харьцангуй давуу байсан» гэдгийг тэрээр онцолсон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.