Умард Солонгос Америкийн өдөөн хатгалгын эсрэг эцсийн арга хэмжээ авахаа мэдэгдэв

2017 оны 09-р сар 11-нд 16:47 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ хориг арга хэмжээ чангатгасан тохиолдолд АНУ-д асар их хохирол, "гай зовлон" учруулна гэж Умар Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэв.

АНУ-ын зүгээс үзүүлж буй дарамт шахалт "хэрээс хэтэрсэн солиорол" болж байгаа учир  "урьд өмнө үзэгдээгүй хатуу арга хэмжээ" авна гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.

Умард Солонгосын Гадаад харилцааны яамнаас тэмдэглэснээр, бидний бүтээсэн "асар их хүчин чадалтай устөрөгчийн зэвсэг" бол "Солонгсын хойг болоод бүс нутагт нүүрлэж буй цөмийн аюул занал, АНУ-ын зүгээс үзүүлж буй дайсагнасан үйлдлийг тогтоон барих арга хэрэгсэл" аж.

"БНАСАУ АНУ-ын үйл хөдлөл бүхнийг нүд салгалгүй ажиглаж, шаардлагатай тохиолдолд эцсийн арга хэмжээ авах болно. БНАСАУ-аас авах арга хэмжээ АНУ-ын түүхэн дэх хамгийн их гуниг харуусал, эмзэглэл дагуулсан үйл явдал байх болно… Дэлхий дахин харин америкийн бузар гэмт хэрэгтнүүдийг БНАСАУ урьд өмнө үзэгдээгүйгээр хатуу харгис хэрхэн номхотгохыг харах нь тодорхой" хэмээн уг мэдэгдэлд онцолжээ.

Есдүгээр сарын 11 буюу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар АНУ Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах тогтоолын төсөл танилцуулах гэж байгаагийн дээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоирг арга хэмжээний хорооноос Пеньяны эсрэг авах шинэ арга хэмжээний талаар зөвлөгөөн явуулах гэж байна.

АНУ-аас өргөн барих уг тогтоолын төсөлд газрын тос болон Умард Солонгосын нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүдэд хориг тавьж, гадаад улс орнууд  Умард Солонгосын иргэдэд ажлын байр олгох асуудлыг хязгаарлар зэрэг шат дараалсан арга хэмжээнүүд багтаж байгаагийн дээр Ким Жон Ун болон тус улсын удирдах албан тушаалтнууд, агаарын тээврийн Air Koryo компанийн хилйин чанад дахь хувьцаа, санхүүгийн гүйлгээг зогсоох арга хэмжээ авахаар тусгажээ.

Тэрчлэн Ким Жон Ун болон түүний хамтран зүтгэгчдийг гадаад улс оронд зорчихыг хориглох, олон улсын усан хилд зорчиж буй Умард Солонгост хамааралтай хөлөг онгоцуудыг шалгаж заалт орсон байна.  

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.