Залуус намрын ургац хураалтын ажилд идэвхтэй оролцлоо

Twitter Print
2017 оны 09-р сар 11-нд 15:22 цагт
Мэдээний зураг,

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж, Сэлэнгэ Аймгийн Ерөө сумын Залуучуудын Холбоо, Монголын Хөдөөг Шинэчлэхийн төлөө Фермерүүдийн Холбооны Ерөө салбар хамтран “Намрын Ажил – Залуус” төслийн хүрээнд энэ сарын 8,9,10-ны өдрүүдэд ургац хураалтыг зохион байгууллаа. Ургац хураалтын ажилд  сайн дураараа нэгдсэн 30 гаруй залуус Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн сангийн аж ахуй дээр ажиллаж 4 тонн орчим төмс хураалаа.

Тус ургац хураалтын ажил нь  оюутан залуусыг эх орныхоо хөгжил цэцэглэлтэд бага ч болов хувь нэмэр оруулдаг байсан уламжлалыг сэргээх, залуусыг хооронд нь нэгтгэх, хөдөлмөрийн үр шимийг оюутан цагаас нь ойлгуулах, насан туршид үлдэх нандин дурсамжуудыг бий болгох зорилгоор 2013 оноос хойш зохион байгуулж байгаа юм. “Намрын Ажил-Залуус” төслийн хүрээнд нийт 1000 гаруй залуус ургац хураалтын ажилд гар бие оролцоод байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум нь мал аж ахуй, газар тариалан хосолсон бүс нутаг юм. Тус сумын тариаланчдын хувьд 9 болон 10-р саруудад хамгийн их ачаалалтай буюу хэдэн сарынхаа хөдөлмөрийн үр шимийг хүртдэг үе байдаг. Энэ саруудад хүн,  хүч маш дутмаг байдаг. Энэхүү асуудлыг ойлгон, жил бүр оюутан залуусыг ургац хураалтад гар бие оролцуулдаг “Намрын Ажил – Залуус” төслийн хамт олон талархаж байгаагаа тариаланчид илэрхийлсэн юм.

Ургац хураалтын ажилд оролцсон залуус ч тариаланчдад бага ч болов тусалж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, найз нөхөдтэй болон дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлсэндээ баяртай байлаа.

Г.Ганаа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.