Монголд угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байна

Twitter Print
2017 оны 09-р сар 11-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байна.

Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан. Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж.

Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой аж.

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.