Ээж, аавтайгаа муудалцаад таван давхраас үсэрчээ

2017 оны 09-р сар 11-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатарт өчигдөр 16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. “Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд Цагдаа хотхоны 13 дугаар байрны таван давхрын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдаж, улмаар таван давхрын цонхоор унаж гэмтсэн байжээ.

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.